Диснэйлэндийг үзэх ховорхон боломж тохиож байна

2014 оны 5 сарын 09

“Хасхүү”-гийн барих гэнэтийн бэлэг юу вэ?

Жил жилийн Эх үрсийн баярын өдрийг баясгалант ирээдүй болсон үр хүүхдүүд маань өдөр хоног тоолох шахам хүлээдэг билээ. Эцэг, эхчүүд бид ч энхрий хайртай  үрсээ баярлуулахаар Хүүхдийн паркийг зорьдог бол нэг хэсэг нь “Хасхүү”-тэй уулзаж, хамтдаа баярладаг уламжлал тогтоод удаж байна. Ариун нандин хүүхэд насны дурсамжаас гадна алдрай бяцхан үрсийнхээ ирээдүйг сайхнаар зөгнөж, сайн хүн болохыг бэлгэддэг нь муугийн ёс биш Монголын ёс билээ. Тиймдээ ч үр хүүхдийнхээ ирээдүйд бага балчраас нь хөрөнгө оруулалт хийхийг эцэг, эхчүүд чухалчлах болжээ. “Хасхүү”-гийн “Ирээдүйн саятан”, өсвөр насныханд зориулсан “Тэмүүлэл” хугацаат хадгаламжинд сар бүр тогтмол орлого хийснээр, алаг үрс нь амьдралын харгуйд хөл тавих тэр л цагт эдгээр хадгаламжийн үр дүн гарах нь тодорхой юм. Харин “Хасхүү”-гийн баярыг хамтдаа хуваалцах хүүхдүүдийн хувьд хадгаламжиндаа 50 мянган төгрөг хийсэн байхад л хангалттай гэнэ. Энэ тохиолдолд хадгаламжийн эзэн болсон бяцхан харилцагч бүрт насных нь онцлогт тохирсон олон сайхан, гайхамшигтай бэлгийг өгөхөөр зэхжээ. Үүнээс гадна тавдугаар сарын 30-ныг хүртэл 100 мянган төгрөгөөс дээш дүнгээр орлого хийж, шинээр хадгаламж нээлгэсэн хүүхдүүдээс аз нь гийсэн арван хүүхдийг аав, ээжийнх нь хамт алдарт Диснэйлэндэд аялах эрхийн бичгээр шагнах ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2807
0 эможи
keyboard_arrow_up