Уушгиа чөлөөлцгөөе л дөө

2016 оны 1 сарын 20

“Уушгиа чөлөөлье” гэдэг аян МЗХ-оос өрнүүлж байгаа юм байна. Хаа сайгүй утаа ихсэж байгаа тухай, утаагаар хэн хэрхэн бизнес хийсэн тухай, утаанд хэрхэн хордож байгаа талаар ам уралдан ярьж байгаа энэ үед МЗХ -хон харин арай өөр өнцгөөс хандаж байгаа бололтой. Тэд Нийгмийн Эрүүл Мэндийн хүрээлэнтэй хамтран утааны эсрэг хувь хүн өөрийгөө болон гэр бүлийнхнийхээ эрүүл мэндийг хэрхэн хамгаалах, цаашлаад утаа угаарыг ихэсгэхгүй байхын тулд хувь хүн юу хийж болох талаар энгийн хэрнээ хүмүүс тэр бүр анзаардаггүй зөвлөмжүүдийг олон нийт, залуустаа хүргэж байгаа юм байна. Ядаж л 7 хоногт нэг удаа цэвэр агаарт гарах, алхах, утааны ид үед хүүхдүүдээ гадаа тоглуулахгүй байх, жирэмсэн эхчүүд маск тогтмол хэрэглэх гээд байнга мөрдлөг болгоход илүүдэхгүй зөвлөмжүүд байна. Нээрээ ч ойрын 10 жилд утаагүй болох нь бараг мөрөөдөл шахуу учраас хорт хавдар бусад аюулт өвчний үндэс суурь болсон утаанаас эрүүл мэндээ хамгаалах нь юу юунаас илүү үр дүнтэй арга зам болоод байна даа.

 
 
 
 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28039
0 эможи
keyboard_arrow_up