Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв монголын сайтын холбоотой хамтран ажиллана

БОНХАЖЯ-ны харъяа ЦУНБХТ нь иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, хөгжүүлэх, салбарын мэдээ мэдээллийг олон нийтэд түгээх, таниулах, сурталчлах ажлын хүрээнд Монголын сайтын холбоотой хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа. Талууд хамтын ажиллаагааныхаа хүрээнд хэд хэдэн ажлыг хамтран зохион байгуулахаар төлөвлөжээ. Тухайлбал :
- Сэтгүүлчдийн эко клуб байгуулах ,
- Сар бүр сэдэвчилсэн аян зохиох,
- Эко-аялал зохион байгуулах
- Сайтын холбооны сэтгүүлчдэд сургалт явуулах,
- Сайтын холбооний сэтгүүлчдийг мэдээллээр хангах зэрэг ажлуудыг хийхээр тусгасан байна.
Дашрамд сонирхуулахад тус төв сургалт семинар зохион байгуулах их, бага 3 танхим, номын сан, бичил байгалийн музейтэй бөгөөд өнгөрсөн онд нийт 26.928 хүнд хүрч үйлчилжээ.









