Сурвалжлага: Цагаан сар ба бидний төсөв

2016 оны 1 сарын 19

Монгол түмний уламжлалт баяр Цагаан сар ойртсон ойрын өдрүүдэд иргэдийн санааг зовоож байгаа хамгийн том зүйл бол Цагаан сарын төсөв. Шинэ жилийн баярын дараа цагаан сар золгодог тул монголчуудын хувьд энэ нь хүнд тусдаг гэхэд буруудахгүй. Учир нь орчин цагийн шинэ жилийн баяр ч цагаан сараасаа дутахгүй зардалтай болсныг нь 2015 оныг үдсэн монголчуудын баярын ширээ, хүүхэд, багачуудын бэлэг сэлт гэрчилсэн. Харин одоо сар шинийн баяр болно. Монголчууд бид буурал жилээ үдэж, буянтай жилээ угтана. Жил ирэх бүр л мөнгөний ханш унаж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсээр.

Ялангуяа жил бүр сар шинийн баярын өмнө мах, гурил тэргүүтнээс эхлээд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгддэг нь бичигдээгүй хууль. Гэхдээ энэ жилийн хувьд бараа бүтээгдэхүүний үнэ тийм их өсөөгүй ч эдийн засаг хямарч иргэдийн амьжиргаа муудсан. Гэтэл цагаан сарын баярын төсөв гэх хүндхэн ачаа иргэдийн нуруун дээр бууж, олон хүний санааг чилээн, хэтэвчийг нь хоослоход хүргээд байна.Тиймээс бид иргэдийн хамгийн ихээр зорьдог гурван газрыг сонгож үнийн сурвалжлага хийлээ.

Ингэхдээ “Хүчит шонхор” захаас мах болон ууцны үнэ, “Нарантуул” зах болон "Дүнжингарав" худалдааны төвөөс тавгын идээ, дээл, торго, бэлэгний барааны үнийг тодруулсан юм.

“Хүчит шонхор” захад ууцны үнэ 110-200 мянган төгрөг

Хамгийн эхлээд бид Дэнжийн мянгад орших “Хүчит шонхор” захыг зорьсон юм. Тус захыг зорих худалдан авагчдын тоо хэдийнээ нэмэгдэж олны хөлд дарагджээ. Ууцны үнийн хувьд дундаж үнэ 130-160 мянга, жижиг ууц 110, хамгийн том нь 200 мянган төгрөгийн ханштай байв. Харин өвчүү нэг кг нь 6,000-7,000 төгрөгийн хооронд хэлбэлзэх бөгөөд ойролцоогоор том жижгээсээ хамаараад 50-110 мянган төгрөг болж байлаа. Мөн Хонины гулууз килограмм нь 3400-3800 төгрөг гулуузаараа 60-90 мянган төгрөг, Ямааны хөлдүү гулууз килограмм нь 2800, цул мах нь килограмм нь 3700-4000 төгрөг байсан юм.

Мөн цагаан сарын баяраар хамгийн их хэрэглэгддэг гурилын үнийг судалсан юм. Иргэд баншны гуриланд ихэвчлэн Цесна 25 килограмм нь 42000 мянган төгрөг, Алтан тариан ширхэгтэй дээд гурил 25 килограмм нь 35000 10 килограмм нь 16000 мянган төгрөг гэж байлаа.

“Хүчит шонхор” захаар үйлчлүүлэгч Аюуш: Залуу айлууд том, үнэтэй ууц тавих шаардлагагүй

-Махны үнэ сайхан хямдхан байна. Би 50 мянган төгрөгөөр жижиг өвчүү авлаа. Энд байгаа хүмүүсийг харахад үнэтэйг нь бараг булаацалдаад авах юм. Өнөөдөр бидний эдийн засаг ямар байгаа билээ. Гайхаад барахгүй юм. Монголчууд маш нэрэлхүү улс учраас өөрийн хэр хэмжээнд тохируулахгүй, нийтийг дагаж далбаганаад сүйрдэг байхгүй юу! "Ай болохгүй, амьтан юу гэх билээ?" гэж ярьдаг улс шүү дээ. Уг нь бол залуу айлууд тийм том, үнэтэй ууц тавих шаардлагагүй, бэлэг сэлтийг ч гэсэн жаахан цэгцэлчихвэл тун гайгүй болчих гээд байгаа юм. зөвхөн 70-аас дээш настан болон 5 хүртэл насны балчирт л гарын бэлэг өгч баясгаад бусдад нь бэлэг өгөх гэж улайрдгаа больчих хэрэгтэй юм байгаа юм.

Үргэлжлэлийг эндээс орж үзнэ үү

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27982
0 эможи
keyboard_arrow_up