Цасан шуурганаар замд гарахгүй байхыг анхааруулж байна

2016 оны 1 сарын 19

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр цаашид ч ихэнх нутгаар цас орж, хүйтний эрч улам чангарах төлөвтэй байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Онцгой байдлын албаны албан хаагчид Төв, Увс, Говь-Алтай аймагт цасанд боогдсон 160 орчим иргэний аюулгүй байдлыг ханган ажиллаж, 30 гаруй автомашиныг цаснаас татан гаргасан талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Иймээс иргэд мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэх мэдээлэлд ач холбогдол өгч, цаг агаарын мэдээллийг тогмол сонсч, цасан шуурганы үеэр замд гарахгүй байх, зайлшгүй тохиолдолд аян замд гарахдаа техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, хүрз гэх мэт багаж хэрэгсэл базаах, шатахууны нөөцтэй явах, дулаан хувцас, халуун хоол хүнс бэлтгэн аюулгүй байдлаа хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна. Та бүхэнд ирэх ням гараг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэе.

Нэгдүгээр сарын 20-24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Энэ сарын 20, 21-нд зарим газраар, 22-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 20-22-нд ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Идэр, Тэс, Орхон голын хөндийгөөр шөнөдөө 44-49 хэм, өдөртөө 33-38 хэм, Увс нуурын хотгор болон Хүрэн бэлчир, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 26-31 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 14-19 хэм, бусад нутгаар шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 19-24 хэм хүйтэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27980
0 эможи
keyboard_arrow_up