Чингэлтэй дүүргийн хороодын засаг дарга нарын шуурхай хурал боллоо

2016 оны 1 сарын 19

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Засаг дарга нарын шуурхай хурал 2016  оны 01 дүгээр сарын 13-ны өдөр  дүүргийн Засаг даргын Тамгын газрын хурлын зааланд боллоо. Шуурхай хуралд дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, Захиргаа, хуулийн хэлтсийн дарга А.Дамцагдорж,  Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн дарга А.Гэрэлт-Од, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Я.Орломсүрэн,  Худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Д.Булган, Стастистикийн хэлтсийн дарга Д.Мөнхзул болон 19 дүгээр хорооны Засаг дарга нар оролцлоо.

Тус хурлын үеэр хэлтсүүдийн дарга өөр өөрсдийн хариуцсан ажлаа тус тус танилцуулсан юм. Мөн  ЗДТГ-ын  дарга Ж.Эрдэнэбат  цаг үеийн холбогдолтой асуудлаар мэдээлэл хийж, хороодын засаг дарга нарын асуултанд хариуллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27967
0 эможи
keyboard_arrow_up