Оскарын шагнал арьс өнгөөр ялгаварлан гадуурхаж байна гэв

2016 оны 1 сарын 19

Холлибудын жүжигчид болох Спайк Ли, Жада Пинкетт-Смит нар ирэх хоёрдугаар сард болох Оскарын шагнал гардуулах ёслолын ажиллагааг бойкотлоно гэдгээ мэдэгдлээ.

Оскарын Шилдэг эрэгтэй, эмэгтэй жүжигчин болон Шилдэг туслах дүрийн номинацид нэг ч афро-америк гаралтай жүжигчин нэр дэвшээгүй нь тэдний дургүйцлийг хүргэсэн байна.

Спайк Ли Кино академийн шагнал гардуулах ёслолд очих нь бүү хэл зурагтаар ч үзэхгүй гэсэн юм.

Жүжигчин Уилл Смитийн эхнэр Жада Пинкет Смит “Оскар”-ын наадамд нэр дэвшигчдийн жагсаалтад сэтгэл дундуур байна.

Тэрээр өөрийн твиттер хуудсанаа энэ талаар “”Оскар”-т өнгөт арьстан хүмүүс л дандаа шагнал авдаг. Харин бидний уран бүтээлч чадварыг олж харах нь ховор” хэмээн жиргэв.

Жада Пинкет #Оскархэтэрхийцагаанбайна гэж жиргэсэн нь олны анхаарлыг татаж байна.

Түүний хэлснээр сүүлийн хоёр жилд хар арьст жүжигчин “Оскар”-ын гол шагналууд болох шилдэг жүжигчин, шилдэг туслах дүрийн шагналд огт нэр дэвшээгүй аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27955
0 эможи
keyboard_arrow_up