Нийслэлийн ДОЛООН байршилд мах, цагаан идээний өргөтгөсөн худалдаа зохион байгуулна

2016 оны 1 сарын 19

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Монголын уламжлалт сар шинийн баярыг угтан авто замын ачааллыг бууруулах ажлын хүрээнд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт мах, цагаан идээний өргөтгөсөн худалдааг зохион байгуулна.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зохион байгуулах Чингисийн талбайн өргөтгөсөн худалдаа энэ сарын 27-ноос 02 дугаар сарын 08-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

Харин дүүргүүдэд өргөтгөсөн худалдаа зохион байгуулах өдөр, цагийн хуваарийг тогтоож, худалдаалагдах хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, орчны эрүүл ахуйг хангуулах арга хэмжээ авч ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгосон юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

УЛААНБААТАР ХОТЫН НУТАГ ДЭВСГЭРТ МАХ, ЦАГААН ИДЭЭНИЙ ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАХ БАЙРШИЛ



Дүүргийн нэр


Байршил

1

Нийслэл

Чингисийн талбай


2


Баянзүрх

1 дүгээр хороо, Скай их дэлгүүрийн гадна талбай

6 дугаар хороо, Бөхийн өргөөний гадна талбай

3

Сүхбаатар

2 дугаар хороо, АСА Цирк

2 дугаар хороо, Цэрэндоржийн гудамж гадна талбай

4

Чингэлтэй

5 дугаар хороо, Тусгаар тогтнолын талбай


5

Баянгол

13 дугаар хороо, Leon tower худалдааны төв

15 дугаар хороо, Макс худалдааны төвийн 2 давхар


6


Хан-Уул

2 дугаар хороо, Мишээл экспо худалдааны төв

15 дугаар хороо, Махатма Гандийн гудамж Home плазагийн дотор талбай


7


Сонгинохайрхан

14 дүгээр хороо, Цамбагарав үйлчилгээний төв

1 дүгээр хороо, Гүнгэрваа худалдааны төв

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27952
0 эможи
keyboard_arrow_up