НӨАТ-ын сугалааны АНХНЫ ЭЗЭД тодорлоо

2016 оны 1 сарын 18

НӨАТ-ын урамшууллын системийн сугалааны анхны тохирол өчигдөр буюу 1-р сарын 17-ны НЯМ гаригт МҮОНТВ-ээр шууд авагдаж сугалааны ялагчид тодорлоо. 

Тохирол тааруулах шууд нэвтрүүлэгт УИХ-ын дарга З.Энхболд оролцож азтай байхыг ерөөлөө.

 

Та баримтаа ebarimt.mn системд бүртгүүлээгүй ч гэсэн хэвлэмэл баримтаараа сугалаанд оролцох эрхтэй. Хамгийн өндөр дүнтэй хонжвор нь 500 мянган төгрөг байжээ. Хагас сая төгрөг хожсон азтанаар есөн хүн тодорчээ. Түүнчлэн 89 хүн  100 мянган төгрөг хожсон бол 946 хүн 20 мянган төгрөг хожсон байна. Сугалааны тусгай кодных нь сүүлийн 3,4,5 орон нь тохирлын үеэр таарсан нийт азтануудын гар утас руу мэдээлэл хүргүүлсэн байна. Сугалаанаас 20-100 мянган төгрөг  хожсон иргэд ebarimt.mn  сайтад нэвтэрч, хувийн мэдээлэл хэсэгт банкны дансаа бичиж, тохируулах учиртай юм. Ингэснээр сугалааны хонжвор таны данс руу шууд орно. Харин 500 мянган төгрөг хожсон иргэд өөртөө хамгийн ойр татварын байгууллагад хандахыг хүслээ. 500 мянган төгрөгийн азтанууд татварын албанд биеэр очиж, өргөдөл бичин, дансаа тохируулах ажээ.

1-р сарын 1-16-ны өдрийн хооронд 13169 баримт хэвлэх цэгээр нийт 2,549,056 баримт QR кодтой хэвлэгдэж сугалааны хонжворын сан 529,980,000 төгрөг болжээ.

Дараагийн сугалааны тохирол 2016 оны 1-р сарын 31-ны НЯМ гарагт болох юм.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27911
0 эможи
keyboard_arrow_up