Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 61.4 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байна
2016 оны 1 сарын 16
Улсын хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй ажил хайгч 47.6 мянган иргэн байна. Үүний 61.4 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Тус хорооноос хийсэн ажиллах хүчний судалгаагаар өнгөрсөн оны гуравдугаар улиралд улсын хэмжээнд 75.7 мянган ажилгүй иргэн байгаа аж.
Өнгөрсөн онд бүртгэлтэй байсан 27.7 мянган иргэн ажилд зуучлагдан орсон байна.
Бүртгэлтэй ажилгүй иргэдийн боловсролын зэргээр нь ангилан харуулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









27887
0 эможи