Нийгмийн эрүүл мэндийн төвийн мэргэжилтнүүдийн хурал боллоо

2014 оны 5 сарын 09

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс Эрүүл мэндийн сайдын 2012 оны 250 тоот тушаалын дагуу аймгуудын нийгмийн эрүүл мэндийн төвийн мэргэжилтнүүдийн ажлын байрны тодорхойлолтын үлгэрчилсэн загварыг хэлэлцэх цахим хурлыг өчигдөр  зохион байгууллаа.

Тус хурал нь аймгийн нийгмийн эрүүл мэндийн төвийн ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолтыг боловсруулан, НЭМҮТ-ийн цахим хуудсанд байршуулж, санал авсны дараа болж байгаа юм. Хуралд 21 аймгийн нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга, мэргэжилтнүүдийг оролцуулж, нийгмийн эрүүл мэндийн төвийн ажлын байрны тодорхойлолтыг ажлын байр тус бүрээр хэлэлцэн, санал авч, хүний нөөцөөр хангах, хөгжүүлэхэд баримтлах бодлого, тохиолдож буй бэрхшээлтэй асуудлыг ажлын байрны тодорхойлолтод тусгах талаар ярилцав.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2787
0 эможи
keyboard_arrow_up