Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалд сонгон шалгаруулалт зарлалаа
Нэг. Нийтлэг зүйл
1. Сонгон шалгаруулалтад орох иргэн нь Төрийн албаны тухай хуулийн 10.1-д заасан ерөнхий шаардлага болон тусгай шаардлагыг хангасан байна.
2.Сонгон шалгаруулалтыг 2014 оны 06 дугаар сарын 02-03-ны өдөр зохион байгуулна.
Хоёр.Сонгон шалгаруулалтад орох иргэнийг бүртгэх
3.Сонгон шалгаруулалтад орох иргэний баримт материалыг нийслэлийн салбар зөвлөлөөс томилогдсон Сонгон шалгаруулах салбар комисс, ажлын хэсэг нийслэлийн нутгийн захиргааны 3 дугаар байр буюу “Улаанбаатар хотын Бизнес хөгжлийн төв”-ийн байранд 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 09.00-13.00, 14.00-17.00 цагийн хооронд бүртгэнэ.
4.Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэн дор дурдсан материалыг бүрдүүлэн өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Үүнд:
1) Төрийн албан хаагчийн анкет (маягт № 1);
2) Боловсролын диплом, нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 1 хувь;
3) Монгол Улсын иргэний үнэмлэх; /нотариатаар гэрчлүүлсэн хуулбар/;
4) Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн хамт /ажилласан жилийг тооцох тул хөдөлмөрийн үйл ажиллагаагаа хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн он, сар, өдрөөр нь нарийвчлан бичиж бэлтгэж ирэх/;
5) мэргэшсэн байдлыг их дээд сургууль төгссөнөөс хойшхи хугацаанд мэргэшил дээшлүүлэх сургалтад хамрагдсан гэрчилгээ диплом, хуулбар 1 хувь;
6) Ажил байдлын тодорхойлолт;
7) Цээж зураг 4х6-ийн хэмжээтэй 3 хувь;
Баримт бичиг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.
Сонгон шалгаруулалтыг Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан ”Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 14 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын үнэлгээ, дүгнэлт гаргах заавар”-ын дагуу явуулна.
Мэдээлэл лавлагаа
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас зарласан төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд дараах утсаар холбогдож лавлагаа авч болно.
- Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар: 88006135
- Нийслэлийн Агаарын чанарын алба: 314876, 91117311
- Нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар: 99173295
- Нийслэлийн Авто замын газар: 325385, 99121982
- Нийслэлийн Тээврийн газар: 325067, 99022953
УДИРДАХ АЛБАН ТУШААЛЫН СУЛ ОРОН ТООНЫ ЗАХИАЛГА /сүүлийн/
д/д | Ажлын байрны нэр | Сул орон тоо гарсан үндэслэл |
Ангилал зэрэглэл | Ажлын байранд тавигдах шаардлага | |||||
Боловсрол | мэргэжил | мэргэшил | туршлага | Ур чадвар | Тусгай шаардлага | ||||
1.Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар | |||||||||
1 | Захиргаа, хуулийн хэлтсийн дарга | Өөр ажилд шилжсэн | ТЗ-7 | Боловсролын бакалавр, түүнээс дээш зэрэгтэй | Эрх зүйч, төрийн захиргааны удирдлага | Эрх зүйн бичиг баримт боловсруу лахад мэргэшсэн | Төрийн албанд 3-аас дээш жил ажилласан байх |
Багаар ажиллах, манлайлах, асуудлыг шийдвэрлэх, word excel powerpoint зэрэг хэрэглээний программ дээр ажиллах, дотоод гадаад сүлжээнээс мэдээлэл авах, явуулах чадвартай, монгол хэл бичгийн дүрэм, төрийн албан хэрэг хөтлөлтийн стандартын мэдлэгтэй, гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй | Эрх үүргээ хэрэгжүү лэх чадвартай |
2 | Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга | Өөр ажилд шилжсэн | ТЗ-7 | Боловсролын бакалавр, түүнээс дээш зэрэгтэй | Эрх зүйч, төрийн захиргааны удирдлага, нийгмийн ажилтан, эдийн засагч | Төрийн албанд 3-аас дээш жил ажилласан байх |
|||
2.Агаарын чанарын алба | |||||||||
1 | Хяналт үнэлгээний хэлтсийн дарга | Бүтэц зохион байгуулал тын өөрчлөлтөөр | ТЗ-8 | Боловсролын магистр, түүнээс дээш зэрэгтэй | Физик-химич | Орчны болон эх үүсвэрийн хэмжилтийн багажуудаар хэмжилт хийх сургалтанд хамрагдсан байх | Төрийн албанд 8-аас доошгүй жил, удирдах албан тушаалд 1-ээс доошгүй жил ажилласан байх | Багаар ажиллах, манлайлах, асуудлыг шийдвэрлэх, word excel powerpoint зэрэг хэрэглээний программ дээр ажиллах, дотоод гадаад сүлжээнээс мэдээлэл авах, явуулах чадвартай, монгол хэл бичгийн дүрэм, төрийн албан хэрэг хөтлөлтийн стандартын мэдлэгтэй, гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй | Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд мөрдөх, илүү цагаар ажиллах |
3.Нийслэлийн Тээврийн газар | |||||||||
1 | Тээврийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга | Бүтэц зохион байгуулал тын өөрчлөлтөөр | ТЗ-8 | Боловсролын бакалавр, түүнээс дээш зэрэгтэй | Механик инженер | Зөвлөх инженер | Тээврийн салбарт 5-аас доошгүй жил ажилласан байх | Багаар ажиллах, манлайлах, асуудлыг шийдвэрлэх, word excel powerpoint зэрэг хэрэглээний программ дээр ажиллах, дотоод гадаад сүлжээнээс мэдээлэл авах, явуулах чадвартай, монгол хэл бичгийн дүрэм, төрийн албан хэрэг хөтлөлтийн стандартын мэдлэгтэй, зарчимч шаардлага тавих чадвартай | Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд мөрдөх |
2 | Төсөл хөтөлбөрийн мониторингийн тасгийн дарга | ТЗ-7 | Боловсролын бакалавр, түүнээс дээш зэрэгтэй | Бизнесийн удирдлага | Төсөл хөтөлбөр боловсруулах чиглэлээр сургалтад хамрагдсан | Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан байх | |||
4. Нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар | |||||||||
1 | Орлогч дарга /хөдөө аж ахуйн асуудал хариуцсан/ | Бүтэц зохион байгуулал тын өөрчлөлтөөр | ТЗ-9 | Боловсролын магистр, түүнээс дээш зэрэгтэй | Агрономич | Зөвлөх зэрэгтэй, сургагч багш | Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил, үүнээс удирдах албан тушаалд 3-аас дээш жил ажилласан байх | Багаар ажиллах, удирдан зохион байгуулах, word excel powerpoint зэрэг хэрэглээний программ дээр ажиллах, дотоод гадаад сүлжээнээс мэдээлэл авах, явуулах чадвартай, монгол хэл бичгийн дүрэм, төрийн албан хэрэг хөтлөлтийн стандартын мэдлэгтэй байх | Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд мөрдөх |
5.Нийслэлийн Автозамын газар | |||||||||
1 | Захиргааны албаны дарга бөгөөд Ахлах мэргэжилтэн | Бүтэц зохион байгуулал тын өөрчлөлтөөр | ТЗ-6 | Бакалавр, түүнээс дээш зэрэгтэй байх | Эрх зүйч, сэтгүүлч, нийгмийн ухааны чиглэлийн мэргэжилтэй | Удирдах албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх | Багаар ажиллах, манлайлах, асуудлыг шийдвэрлэх, оффисийн хэрэглээний программ дээр ажиллах, дотоод гадаад сүлжээнээс мэдээлэл авах, явуулах чадвартай, монгол хэл бичгийн дүрэм, төрийн албан хэрэг хөтлөлтийн стандартын мэдлэгтэй, гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй байх. | Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахих, илүү цагаар ажиллах |
НИЙСЛЭЛ ДЭХ ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ