Махны үнэ нэмэгджээ

2016 оны 1 сарын 14

Махны дундаж үнэ 

2016 оны 1-р сарын 2-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 4520 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 6015 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 5.9 хувиар буюу 335 төгрөгөөр, үхрийн цул мах 7.1 хувиар буюу 500 төгрөгөөр өссөн байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Баянзүрх” хүнсний захад хамгийн хямд буюу 5500 төгрөг, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7500 төгрөг байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 8.7 хувиар буюу 360 төгрөг, хонины цул мах 4.4 хувиар буюу 235 төгрөгөөр тус тус өсчээ. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Макс” супермаркетад хамгийн хямд буюу 4000 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7500 төгрөгөөр худалдаалж байна. Харин "Мах хүргэлт" үйлчилгээ нь өдөр бүр хонь, үхэр болон адууны шинэ махыг захиалгын дагуу үнэгүй хүргэлтээр хүргэж өгдөг бөгөөд хонины махны хувьд өнөөдрийн байдлаар жижиглэнгээр 4800, гулуузаар 4500-тай байна. Та МАХ ХҮРГЭЛТ үйлчилгээний үнийн мэдээллийг 88228040, 94554858 дугаараас лавлана уу. Мөн "Мах хүргэлт" гэсэн фэйсбүүк, твиттер хуудастай нэгдсэнээр махны үнийн мэдээлэл, зөвлөгөө авах боломжтой.  

Гурилын үнэ 

2016 оны 1-р сарын 2-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1200-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 780-1000 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1150-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1200 төгрөг, 1-р зэргийн гурил 1000 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Таван-Эрдэнэ”, “Оргил”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр худалдаалж байна.

Төмс, хүнсний ногоо

2016 оны 1-р сарын 2-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад хүнсний ногооны үнэ тогтвортой байна.

Мэдээллийн эх сурвалж: Нийслэлийн Статистикийн Газар

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27841
0 эможи
keyboard_arrow_up