Б.Чимидийн нэрэмжит шагнал хүртсэн доктор, профессор И.Дашнямд хүндэтгэл үзүүллээ

2016 оны 1 сарын 14

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит шагналыг хүртсэн Монгол Улсын гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ишийн Дашнямыг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн удирдлага хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.

Монгол Улсын гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ишийн Дашнямын “Монгол Улсын төр эрх зүйн түүх” ном нь төрийн удирдлагын хэлбэр, төрийн тэргүүнийг өргөмжлөх ёс жаяг, улс төрийн дэглэм, төр барих эрх мэдэл түүний хэмжээ хязгаар, баримтах зарчим, ёс зүй, төрийн дээд, төв байгууллагын тогтолцоо, бүтэц, эрх үүрэг, төрийн дотоод гадаад бодлого, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарь гээд өргөн хүрээг хамарсан төр, эрх зүйн түүхийн цогц бүтээл билээ.

Бяраагийн Чимидийн нэрэмжит шагналд эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургууль, төрийн болон төрийн бус байгууллагууд нэр дэвшүүлдэг бөгөөд энэ удаагийн шагналд Монгол Улсын гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ишийн Дашнямын "Монгол Улсын төр, эрх зүйн түүх" хэмээх хоёр боть төр, эрх зүйн түүхийн цогц бүтээлийг Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс дэвшүүлсэн юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27822
0 эможи
keyboard_arrow_up