Г.Шийлэгдамба нарын хэргийг Нийслэлийн прокурорт шилжүүлжээ

АТГ-аас Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба тэргүүтэй хэдэн хүний хэргийг шалгаж дууссан байна. Тэд Г.Шийлэгдамба, Эрүүл мэнд, спортын яамны төрийн нарийн бичгийн дарга Т.Ганчимэг, Дархан-Уул аймгийн Засаг дарга асан С.Насанбат нарын хэргийг шалгаад, буруутай хэмээн үзэж яллах дүгнэлт үйлдүүлэх саналыг Нийслэлийн прокурорт шилжүүлжээ.
Тодруулбал, Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Г.Ганчимэг нарт холбогдох эрүүгийн 201501000161 тоот, Дархан-Уул аймгийн Засаг даргаар ажиллаж байсан С.Насанбат нарт холбогдох эрүүгийн 201509000716 тоот хэргүүдэд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан аж.
Ингээд АТГ-аас Г.Шийлэгдамбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2, Г.Ганчимэгийг мөн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2, 269 дүгээр зүйлийн 269.1, С.Насанбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-т заасан гэмт хэрэгт тус тус яллагдагчаар татаж, хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн байна.









