Хан-Уул дүүргийн хэмжээнд цэрэг татлага эхэллээ

2014 оны 5 сарын 10

    Өчигдөр буюу 2014 оны 05 сарын 09-ны өдөр 2014 оны 1-р ээлжийн Цэрэг татлагын үйл ажиллагаа улс орон даяар нэгэн зэрэг эхэлж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд  Хан–Уул дүүргийн цэрэг татлага дүүргийн 34-р сургууль дээр  9:30 минутаас эхэллээ. Тус  дүүргийн хэмжээнд нийт цэргийн алба хаах насны хүмүүсийн 92,1 хувьд нь зарлан дуудах тараасан бөгөөд 18-22 насны эрүүл мэндийн үзлэгээр тэнцсэн бүх иргэд цэрэгт явах юм байна. Харин Хан-Уул дүүргийн энэ удаагийн цэрэг татлага нь олон улсын шаардлага, орчин нөхцөлийг хангасан бүх талбайг камержуулсан, богино холбооны хэрэгслээр иж бүрэн тоноглосон, иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлэх байраар хангаснаараа онцлогтой болж байна. Энэ үйл ажиллагааг жил бүр улам өргөжүүлэн ажиллана гэж Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын хурандаа Ч.Батхүрэл хэллээ. Тодруулбал, дүүргийн  хэмжээнд цэргийн насны хүмүүсийн 25-30 хувь нь эрүүл мэндийн шалтгаанаас болж цэрэгт явдаггүй гэсэн судлагаа байгаа аж. Энэ удаагийн цэрэг татлага Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн  төвөөс нийт 19 нарийн мэргэжлийн эмч  ажиллаж байгаа юм байна. Өнгөрсөн жил эрүүл мэндийн үзлэгт тэнцээгүй 18000 иргэнийг дүүргийн  Эрүүл мэндийн төвөөс “Эрүүлжүүлэх хөтөлбөр”-т оролцуулж 2 дахь шатны нарийн мэргэжлийн үзлэгт хамрагдаж энэ жил дахин ирсэн байна. Харин эрүүл мэндээрээ тэнцдэггүй гол шалтгаан нь чих, хамар хоолой, дотор, мэдрэл, жингийн илүүдэл болон, хоцрогдолтой гэдэг шалтгаанаар иргэд тэнцдэггүй байгаа гэж албаны хүмүүс хэллээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2780
0 эможи
keyboard_arrow_up