Энэ сарын 17-нд болох тохирлоор 507 АЗТАНД ХОНЖВОР олгоно

2016 оны 1 сарын 14

НӨАТ-ын тухай хуулиар иргэд QR кодтой  сугалааны дугаараар 100 хүртэл сая төгрөг хожиж боломжтой юм. Эхний сугалааны тохирол ирэх ням гарагт буюу энэ сарын 17-нд явагдах гэж байна. Саяхан баталсан журмаар НӨАТ-ын баримтын сүүлийн гурван орон таарсан бол 20 мянган төгрөг, дөрвөн орон таарсан бол 100 мянган төгрөг, таван орон таарсан бол хагас сая, зургаан орон таарвал дөрвөн сая төгрөгийн урамшуулал хожих боломжтой юм байна.

Харин энэ удаагийн сугалааны шагналын сан 177 сая төгрөг байхаар тооцжээ. Өөрөөр хэлбэл бүртгэгдсэн 1000 баримт тутмын нэг нь хонжвортой байх юм байна. Сугалааны тохирлын азтан тодорсноос хойш 90 хоногийн хугацаанд ebarimt.mn цахим хуудаст бүртгүүлснээр авах эрха үүсэх юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27794
0 эможи
keyboard_arrow_up