Нийтийн тээврийн үйлчилгээний “UB SMART BUS” аппликейшн татаж аваарай

Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд Удирдлага, Мэдээллийн болон Цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төслийн хүрээнд Нийтийн тээврийн үйлчилгээний “UB smart bus” аппликейшны эхний хувилбар бэлэн болжээ. Уг аппликейшнээс нийтийн тээврийн чиглэл болон автобусны буудлуудын мэдээлэл, ойролцоох автобус болон буудлын мэдээлэл, тухайн чиглэлийн эхлэх дуусах цаг, автобусны тоо, хоорондын интервал болон өдөр тутмын мэдээ мэдээллийг авах боломжтой юм байна. Одоогоор Android үйлдлийг системтэй утсанд зориулсан хувилбарыг Play store дээр байрлуулсан бөгөөд тун удахгүй IOS үйлдлийн системд зориулсан хувилбарыг Apple store-д байрлуулах ажээ.
Уг аппликейшныг Play store дээрээс “UB smart bus” гэсэн хайлт хийж татаж авч ашиглах боломжтой юм.









