БАЯРТ МЭДЭЭ: Монгол улс Антрактид тивд элссэн 53 дахь орон боллоо

2016 оны 1 сарын 13

Антарктид тивд Монгол Улс өөрийн баазтай боллоо. Тус баазын судалгааны ажилд эх орноо төлөөлөн оролцсон доктор Д.Батмөнх судалгааны явц, баазын байгуулах газрын тухай мэдээллийг сэтгүүлчдэд өглөө. Тэрбээр Антарктид тивийн Ливингстоны арал дахь Болгар болон Испанийн судалгааны баазад Монгол Улсын иргэн, Усны Ассоциацийн тэргүүн, Антарктид судлалын нийгэмлэгийн гишүүн, техникийн ухааны доктор, судлаач эрдэмтэн гэсэн статустайгаар 2015 оны арванхоёрдугаар сарын 16-27-ны өдрийн хооронд ажилласан байна.

Тус тивийн Ливингстоны аралд байрлах Монгол Улсын бааз байгуулах газрын судалгааг нарийвчлан тогтоох ажлыг Болгарын судлаачдын хамт орчин үеийн багаж төхөөрөмж, программ хангамжийг ашиглан газрын хил заагийг тогтоож, газрын өндөр нам, байрлалын зураг, орчин тойрны видео бичлэгийг хийсэн байна. Монгол Улсын хувьд Антарктид тивд өөрийн улсын баазыг байгуулснаараа дэлхийн цаг агаарын өөрчлөлт, үүсэл хөгжлийг тогтоох, хүн төрөлхтний ирээдүйн цэвэр усны болон байгалийн баялгийн нөөцийг ашиглах, танин мэдэхүйн шинэ нээлт, ололтуудыг хэрэгжүүлэх боломжтой болж байгаа юм байна.

Энэ ажлын үр дүнд Ливингстоны аралд Монгол Улсын бааз байгуулах ажлын үндсэн баримт бичиг болж, Засгийн газарт танилцуулахаар бэлтгэгдэж байгаа аж. Бааз байгуулах олон жилийн судалгааны үр дүнд Монгол Улс Антарктидийн гэрээнд 2015 оны гуравдугаар сард 53 дахь гишүүн орноор нэгдэн орсон байна.

Тэд ажлын тайлангаа удахгүй Засгийн газарт танилцуулах юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27742
0 эможи
keyboard_arrow_up