CEO College™ сургалт энэ сарын 14-нд эхэлнэ

2016 оны 1 сарын 12

MLC Training ХХК /хуучнаар Лектор төв/ 2009 оноос эхлэн Монголын компаниудын эзэд, Гүйцэтгэх захирал, удирдах ажилтны нөөцөд бүртгэлтэй боловсон хүчинд зориулан 15 хоногийн CEO College™ сургалтыг 7 дахь жилдээ тогтмол зохион байгуулж байна.

CEO Коллеж™ сургалтын 26 дахь сургалт 2016 оны нэгдүгээр сарын 14-нд эхлэх гэж байна. Тус сургалт Даваа-Баасан гарагт 18:00-21:00, Бямба гарагт 10:00-13:00 хооронд буюу ажлын бус цагаар 15 хоног хичээллэнэ. Сургалтын төлбөр 795,000 төгрөг юм байна.

Сургалтын хөтөлбөр Стратегийн удирдлагын 3 шатлал буюу эхний 5 хоногт Үйл ажиллагааны түвшин, 2 дахь 5 хоногт Бизнесийн түвшин, 3 дахь 5 хоногт Корпорэйт түвшний сэдвийг тус тус хамардаг байгаа.

Тус коллежид суралцсанаар монголын компаниудын 900 гаруй Гүйцэтгэх захирлыг эгнээндээ нэгтгэдэг СЕО Ассоциаци™-ийн гишүүнд элсч үйл ажиллагаанд нь оролцох, CEO College™-ийн төгсөгчдөд зориулсан сургалтын дараах СЕО Update™ хөтөлбөрт оролцох, бизнесийн харилцаа холбоогоо тэлэх, хоорондоо бизнесийн мэдээ, мэдээлэл хуваалцах, ирээдүйн харилцагч түншээ олж авах, бүтээгдэхүүнээ бусад компаниудын захирлуудад танилцуулах, CEO College™-ийн багш нараас тусгайлан зөвлөх үйлчилгээ авах, тэдэнтэй хамтарч ажиллах зэрэг өргөн боломж нээлттэй болох юм.

Та дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 70101839, 70111839, 91114007 утсанд хандана уу.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27701
0 эможи
keyboard_arrow_up