Нийслэлийн 2014 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага эхэллээ

Нийслэлийн Засаг даргын “2014 оны нэгдүгээр ээлжийн цэрэг халах, татах ажлыг зохион байгуулах тухай” А/259 дугаар захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацаа дуусч бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах ажлыг 05 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд зохион байгуулсан бол өнөөдөр цэргийн жинхэнэ албанд иргэдийг татах, гэрээт цэрэгт элсүүлэх ажил эхэллээ.
Нийслэлийн нэгдүгээр ээлжийн цэрэг татлага дүүрэг бүр дээр болж байгаа бөгөөд 05 дугаар сарын 11-ний өдрийг дуустал үргэлжилнэ. Цэрэг татлага Баянгол дүүргийн 96 дугаар сургууль, Бяанзүрх дүүргийн 53 дугаар сургууль, Сонгинохайрхан дүүргийн 83 дугаар сургууль, Сүхбаатар дүүргийн 31 дүгээр сургууль, Хан-уул дүүргийн 34 дүгээр сургууль, Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургууль дээр явагдаж байна.
Цэргийн албан тэнцүүлэх зааврын дагуу шалгуур хангасан иргэдийг 05 дугаар 09-ний 19 цагт Ховд, Өмнөговь, Баянхонгор, Өвөрхангай аймгийн цэргийн ангируу, 10-нд Орхон, Зүүнбаяны цэргийн ангируу тээвэрлэнэ.









