Үл хөдлөх хөрөнгө танилцуулах автобус аялал зайсан чиглэлд Монголд анх удаа зохион байгуулагдлаа

2016 оны 1 сарын 11

Хүмүүст өөрийн хүсэл шаардлагад бүх талаараа нийцсэн орон сууцыг хотод баригдаж буй энэ олон хороолол, шинэ төслүүдээс хайна гэдэг их цаг зав, зардал шаардсан ажил байдаг. Түүнчлэн, зарим орон сууцнаас өөрт хэрэгтэй мэдээллээ тэр бүр бүрэн дүүрэн авч чадахгүй байх ч тохиолдол бий.

Тэгвэл өнгөрөгч бямба гаригт, RE/MAX Mongolia олон улсын үл хөдлөх хөрөнгө зуучлалын компани Монголд анх удаагаа хэрэглэгчдэд ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ ТАНИЛЦУУЛАХ АВТОБУС АЯЛАЛ (BUS TOUR)-ыг олон улсын жишигт нийцүүлэн, Хан Уул дүүргийн Зайсан орчмын бүст байршилтай төслүүд болох ЗАЙСАН ГОЛДЕН ВИЛЛ, БУДДА ВИСТА, БЕЛЛА ВИСТА, ХИЙМОРЬ ХОТХОН, ИНЭЛ ЗАЙСАН ВИЛЛАЖ хотхонуудаар зохион байгууллаа.

Мэргэжлийн агентуудтай хамт автобус аялалд хамрагдан дээрхи төслүүдээр зочилсноор хэрэгтэй бүх мэдээллүүдээ нэг дор авч, барилгуудыг бодит байдал дээр нь үзэж танилцан, хооронд нь харьцуулах, давуу болон сул талуудыг нь үнэлэх, өөрийн хэрэгцээндээ тохирох эсэхийг шалган нягтлах, төлбөрийн болон худалдан авах бүхий л боломжуудыг нээлттэй ярилцах боломжыг үйлчлүүлэгчиддээ олгосон нь энэхүү аялалын хамгийн том давуу тал байлаа.

Байр орон сууцаа сонгоход маш олон асуултууд хэрэглэгч бидэнд тулгардаг шүү дээ. Энэ байрны ирээдүйн үнэ цэнэ өсөх үү буурах уу, хэрэглэгчдэдээ өгч буй давуу тал юу юм бол, ойр хавийн агаарын бохирдол нь хир түвшинд байгаа бол,  үнэ ханш нь бодит байдалтайгаа хир нийцэж байгаа бол, хажууханд нь тун удахгүй шинэ хороолол баригдаад цонхыг маань хаачих юм биш байгаа, ойр хавьд нь ногоон орчин төлөвлөгдсөн болов уу, өндөр давхрыг сонгосон нь дээр үү, эсвэл 1 давхарт илүү дээр юм болов уу,  гаражны төлөвлөлтөө сайн хийж чадсан болов уу, өвөлдөө дулаахан болов уу  г.м маш олон асуултуудад мэргэжлийн агентаас зөвлөлгөө авах нь тун чухал юм билээ.

Цаашдаа RE/MAX Mongolia компани хэрэглэгчдийнхээ цаг зав, хүсэл сонирхолд нийцүүлэн энэхүү аяллыг сар бүр зохион байгуулах бөгөөд олон төрөл, зэрэглэл, чиглэлээр хийгдэх энэхүү аялалд үнэ төлбөргүй хамрагдан өөрийн хэрэгцээндээ нийцсэн үл хөдлөх хөрөнгийн сонголтоо хийх боломж таньд байгаа гэдгийг дурдахад таатай байна.  Хотын төвийн байр, хотхонуудыг танилцуулах аялал тун удахгүй болох юм байна. 

Хувь хүн, гэр бүлүүдэд тусгайлан, ганцаарчлан зориулсан  машинтай аялал (Car Tour) үйлчилгээ мөн тун удахгүй эхлэх тухай мэдээ сэтгүүлч надад ч тун аятайхан санагдлаа. Хэрэв та энэ аялалд хамрагдахыг мөн RE/MAX-ийн агентуудтай холбогдохыг хүсч байгаа бол  77106060, 7709 5000, 77073399, 70100797 утсаар холбогдоорой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27608
0 эможи
keyboard_arrow_up