Онц ноцтой хэргийг шуурхай илрүүлсэн алба хаагчдыг шагналаа

2016 оны 1 сарын 09

Онц ноцтой хэргийг шуурхай илрүүлсэн алба хаагчдыг “Цагдаагийн алдар” тэмдгээр шагналаа.

Тодруулбал, Хууль зүйн сайд Д.Дорлигжав Мөрдөн байцаах газрын эрүүгийн ахлах төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Бямбажав, Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын эрүүгийн ахлах төлөөлөгч, цагдаагийн хошууч Д.Наран нарыг шагнасан байна.

Цагдаагийн хошууч Д.Наран нь цагдаагийн байгууллагад 24 жил ажилласан. Бусдын амь насанд халдаж, их хэмжээний мөнгийг дээрэмдэн Сэлэнгэ аймгийн Алтан булгийн хилээр оргон гарах гэж байсан этгээдийг түргэн шуурхай илрүүлсний учир энэ шагналаар шагнасан байна.

Харин цагдаагийн ахлах дэслэгч Н.Бямбажав нь цагдаагийн байгууллагад 15 дахь жилдээ ажиллахдаа долоон жил ахлагч бүрэлдэхүүнд ажилласан байна.



Тэрээр дөрвөн хүнийг хутгалж, хоёр хүний амь насыг хөнөөсөн хэргийг алба хаагч нартайгаа хамтран шуурхай илрүүлсний учир энэ шагналаар шагнажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27578
0 эможи
keyboard_arrow_up