Цагаан сарын баярт зориулсан үзэсгэлэн худалдаа болж байна

2016 оны 1 сарын 09

Үндэсний их баярт зориулсан “Цагаан Сар 2016” үзэсгэлэн худалдаа Мишээл Экспо төвд болж байна. Тус үзэсгэлэн худалдаа нэгдүгээр сарын 8-11-ний өдрүүдэд буюу нийт дөрвөн хоног үргэлжлэх бөгөөд өглөө 11-19 цагийн хооронд нээлттэй байх юм.

Энд үндэсний үйлдвэрүүд, бөөний худалдаа, хөдөө орон нутгийн малчид, жижиг дунд худалдаа эрхлэгчидийн бүтээгдэхүүнүүд, ноос ноолуур арьс шир, үүрэн телефон, электрон барааг худалдаалж байна.

Тодруулбал, тавгийн идээ, цагаан идээ, жимс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, мах махан бүтээгдэхүүн, гурил будаа, бууз банш, ундаа жүүс, архи дарс, даршилсан ногоо, чихэр жигнэмэг, цай, хүүхдэд зориулсан оюуны бэлэг ном, үндэсний хувцас, бөс бараа, гутал, малгай, ноос ноолуур, нэхий, бэлэн хувцас, гарын бэлэг, аяга таваг, гэр ахуйн бараа, гоо сайхан, электрон бараа, арьс арьсан эдлэл, эсгий эдлэл гэх зэрэг бараа бүтээгдэхүүнүүд энд байна.

Та удахгүй болох баярын бэлтгэлээ эртнээс базааж авахыг хүсвэл Цагаан сарын нэгдсэн худалдааг зориорой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27577
0 эможи
keyboard_arrow_up