Цөмийн туршилт хийсэнд харамсаж байна гэв

2016 оны 1 сарын 08

БНАСАУ НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг зөрчиж, 2016 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр цөмийн туршилт хийсэнд Монгол Улс гүнээ харамсаж байна.

БНАСАУ цөмийн туршилт хийсэн нь олон улсын аюулгүй байдлыг хангах, цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх чиглэлээрх олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтад сөргөөр нөлөөлж байна. Монгол Улс Зүүн Хойд Азид энх тайван, аюулгүй байдлыг сахих, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгахын төлөөх тууштай байр сууриа нотолж байна гэж Гадаад хэргийн яамнаас мэдээлж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27550
0 эможи
keyboard_arrow_up