“Аюулгүй амгалан Улаанбаатар ба иргэдийн үүрэг, оролцоо” хурал болно

2014 оны 5 сарын 09
Улаанбаатар хотын аюулгүй, амгалан байдлыг хангахад иргэдийн үүрэг, оролцоог тодорхойлох, нэмэгдүүлэх, шинэ санаа, дэвшилтэт технологи, инноваци нэвтрүүлэх, иргэн төрийн байгууллагын уялдаа холбоог сайжруулах зорилгоор НИТХ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах зөвлөл, нийслэлийн ЗДТГ, Хууль Сахиулахын Их Сургуулийн Цагдаагийн сургуультай хамтран  “Аюулгүй амгалан Улаанбаатар ба иргэдийн үүрэг, оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулах гэж байна.
Эрдэм шинжилгээний бага хуралд сонирхогч судлаач, эрдэмтэн, төрийн албан хаагч, оюутан залуус оролцох боломжтой бөгөөд 2 үе шаттайгаар зохион байгуулна. Уралдаанд оролцогчдын илтгэлийг 05 дугаар сарын 23-ны 17.00 цаг хүртэл цаасаар болон цахим хэлбэрээр нийслэлийн ЗДТГ –т  badmaa_mon@yahoo.com хаягаар /99743463/, ХСИС-ийн ЦС-д Baydaa2007@yahoo.com хаягаар /99878219/  хүлээн авна. Оюутнууд болон бусад оролцогчдоос тус бүр 5-7 илтгэлийг II шатанд шалгаруулж, эрдэм  шинжилгээний бага хурал 05 дүгээр сарын 30-ны өдөр “Хангарьд” ордонд сүүлийн шалгаруулалт болно.
 Эрдэмтэн, судлаач болон оюутан, сонсогч тус бүрээр 1-3 дугаар байр эзлүүлж, шагнаж урамшуулна.
 
Эрдэмтэн, судлаачдын дунд:
Тэргүүн байр             1          1.000.000 төгрөг, өргөмжлөл
Дэд байр                    1          750.000 төгрөг, өргөмжлөл
Гутгаар байр              1          500.000 төгрөг, өргөмжлөл
Оюутан, сонсогчдын дунд:
Тэргүүн байр             1          700.000 төгрөг, өргөмжлөл
Дэд байр                    1          500.000 төгрөг, өргөмжлөл
Гутгаар байр              1          300.000 төгрөг, өргөмжлөл
 
Илтгэлийн агуулгыг дараахь шийдлээс сонгож бэлтгэнэ.
  • Аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг судалдаг шинжлэх ухааны онол, практикийн тулгамдсан асуудал;
  • Улаанбаатар хотын аюулгүй амгалан байдлыг хангахад иргэдийн үүрэг оролцоо, эрх зүйн зохицуулалт;
  • Бусад улсын хотуудын ялангуяа нийслэл хотын аюулгүй амгалан байдлыг хангахад иргэдийн үүрэг оролцоо, эрх зүйн орчин;
  • Нийслэл хотын аюулгүй байдлыг хангахад иргэдийн ухамсар, оюун санааны төлөвшил, шинэ түвшинд гаргах арга зам, гарцыг гаргаж ирэх;
  • Иргэд болон төрийн захиргааны байгууллагуудын хамтын ажиллагаа, төрийн байгууллага хоорондын уялдаа холбоо, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замыг тодорхойлох.
Илтгэлд дараахь шалгуур, үзүүлэлтийг тавина
Илтгэлийг үсгийн фонт arial, үсгийн өндөр 12, мөр хоорондын зай 1.15, хуудасны /А4/ тоо 8-аас хэтрэхгүй. Дараах шалгуур үзүүлэлтээр дүгнэгдэнэ. Үүнд:
  • Шинэлэг санаа шинэ шийдэл
  • Илтгэлийн  логик уялдаа;
  • Урьд нь хэвлэгдэгдээгүй, ЭШБХ-аар хэлэлцэгдээгүй;
  • Онол, арга зүйн үндэслэл;
  • Дэвшүүлсэн бодит санал;
  • Илтгэх ур чадвар;
  • Практик ач холбогдол

Эрдэм шинжилгээний хуралд ирүүлсэн нийт илтгэлүүдийг эмхтгэл болгон хэвлүүлж, оролцогчид болон холбогдох байгууллагуудад хүргүүлж, нийтийн хүртээл болгохооос гадна бага хурлаас гарсан санал зөвлөмжүүдийг холбогдох байгууллагуудад хүргүүлж, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах зөвлөлөөс хэрэггжүүлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2754
0 эможи
keyboard_arrow_up