Төсөвт суулгаагүй хүүхдийн мөнгийг хаанаас гаргах нь тодорхойгүй байна

2016 оны 1 сарын 07

Хүүхдийн мөнгийн төсвийг 2015 оноос 40 хувиар бууруулж баталсан. Тодруулбал, 2015 онд 240 тэрбум төгрөг тусгаад байсан бол 2016 онд 144 тэрбум төгрөг болгон бууруулж, өрхийн амьжиргааны түвшнээр ялган хүүхдийн мөнгө олгохоор шийдсэн. Харин иргэдийн гомдлын дагуу Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхий сайд болон УИХ-ын даргатай хэлэлцсэний үндсэн дээр өмнөх жишгээр олгох бололцоо байгаа талаар мэдээлсэн.

Харин энэ яриаг ажил болгож, УИХ-аар хэлэлцэн, улмаар 2016 оны Хүний хөгжил сангийн төсөвт тодотгол хийх болох нь. Гэвч төсвийг 40 хувиар бууруулсан учир хүүхдийн мөнгийг хаанаас гаргах нь тодорхойгүй байна.

Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас цаашид хэрхэх талаар тодруулахад одоогоор тодорхойгүй байна, Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын яамнаас асуудлаа боловсруулан УИХ-д өргөн барих ёстой гэсэн хариулт өглөө.

Мөн Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газраас "Одоогоор бидэнд  Хүүхдийн мөнгө олгох тухай журамд албан ёсоор өөрчлөлт оруулсан тухай мэдэгдэл ирээгүй байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27512
0 эможи
keyboard_arrow_up