Өнөөдөр нийслэлд болох үйл явдлын тойм

2014 оны 5 сарын 09

Хангарьд ордны 14 давхарт 08:00 цагт Нийслэлийн Татвар хураах төв комисс хуралдаж татвар, төлбөр хураах ажлыг шинэ тогтолцоонд нэвтрүүлэх болсон талаар мэдээлэл солилцоно.

Төрийн ордонд 09:00 цагт "Баялаг бүтээгч залуу малчин" улсын зөвлөлгөөний нээлт эхэлнэ.

Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын хурлын танхимд 09:00-12:00 цагт Сэргээн засалт хөгжлийн үндэсний төв, Сүхбаатар дүүргийн ЗДТГ-тай хамтран Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Төрийн бус байгууллагуудыг чадваржуулах сургалтыг  зохион байгуулах гэж байна.

31 дүгээр сургуульд 09:00 цагт Сүхбаатар дүүргийн 2014 оны Эхний ээлжийн Цэрэг татлага эхэлнэ. 34-р сургуульд /Яармаг 4-р хороо 09:30 цагт  Хан-Уул дүүргийн 2014 оны 1-р ээлжийн Цэрэг татлагын үйл ажиллагаа эхэлнэ.

Үндэсний мэдээллийн төвд 11:10 цагт Хохирогчдын нэгдсэн холбооноос ХЗХ-ны хохирогчдын хохирол барагдуулах хуулийн талаар мэдээлэл хийнэ. 12:30 цагт “Өмнөд Монголоо хамгаалъя” ТББ-аас хятад ажилчдын хэвлэлийн бага хурал зарлав.

Баянгол ресторанд 12:00 цагт ОХУ-ын рок-поп дуучин, хөгжимчин, алдарт “Секрет” хамтлагийн үүсгэн байгуулагчдын нэг Максим Леонидов 2014 оны тавдугаар сарын 10-нд Монголд "Back in Mongolia" тоглолтоо хийх гэж байгаатай холбогдуулан тоглолтын хэвлэлийн бага хурал болно.

Хэвлэлийн хүрээлэнд 12:00 цагт Тусгай 116 дугаар сургуулийн захирал харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн хөдөлмөрийг мөлжиж, эрхийг нь зөрчиж байгаа талаар мэдээлэл гарч байгаатай холбогдуулан тус сургуулийн захирал, багш нар мэдээлэл хийнэ.

Монголын хүүхдийн ордонд 13:00 цагт ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн Р.Отгонбаатар Монголын хүүхдийн ордонд тайлбарт үзэсгэлэнгээ гаргана. Тэрээр Хубилай хааны дөрвөлжин үсгийн хэвлэлийг тодруулсан байна. Энэ бол түүхийн чухал нээлтийн нэг болж байгаа юм.

“Мөрөөдлийн Цэцэрлэгт Хүрээлэн” – д

 15:00-18:00 цагт “Ирээдүйгээ хамтдаа бүтээцгээе” Залуучуудын ногоон орчныг бүтээх үйлсээр нийгмийг уриалан дуудаж, хүрээлэн буй орчныхоо өнгө үзэмжийг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулахаар мод тарих гэж байна. /Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэр, ТЭЦ 4 станцын чанх урд, Туул голын эрэг дагуу/

Төрийн ордонд 16:00 цагт "Баялаг бүтээгч залуу малчин" улсын зөвлөгөөнд оролцогч малчид болон холбогдох хүмүүс хэвлэл мэдээллийнхэнтэй уулзана.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2748
0 эможи
keyboard_arrow_up