Өнөөдөр Ялалтын баярын өдөр

2014 оны 5 сарын 09

Өнөөдөр дэлхийн II дайн дууссаны 69 жилийн ойн өдөр буюу Ялалтын баяр. Энэ өдөр дэлхий дахинд энх тайвныг тогтоож, хүн төрөлхтний сайн сайхны төлөө амь насаа дэнчин тавьж тэмцсэн дайчин цэргүүдийн дурсгалыг хүндэтгэдэг билээ.

Өдгөөгөөс 69 жилийн өмнө болсон Дэлхийн хоёрдугаар дайн нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигт дайн байсан. Энэ дайнд 61 улс орон буюу дэлхийн хүн амын 80 орчим хувь нь оролцож, 110 сая гаруй иргэн цэргийн албанд татагдаж байсан нь түүхэнд тэмдэглэгджээ.

Тvvхэн тэмдэглэлт энэхүү өдрийг манай хойд хөрш Орос орон даяар төдийгvй дэлхий дахинаа сvр жавхлантай тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Ялалтын баярын эхлэл Москвагийн Улаан талбайд ёслолын сvрт жагсаалаар эхэлдэг.

Олон сая хүний амь насыг авч одон, халуун цусыг нь урсгасан энэ аймшигт дайнд эх орноо хамгаалан боссон Орос Зөвлөлтийн ард түмэн онцгой гавъяа байгуулсныг бид мартах учиргүй билээ. Монголчууд бид ч энэ дайны хор уршгийг чамгүй амсаж, эрэлхэг хөвгүүд маань эх орноо хамгаалан тулалдаж явсан түүх хуучраагүй байна. Фашизмын эсрэг тэмцэлд амь насаа алдсан монгол угсааны олон зуун охид хөвгүүдийн гэгээн дурсгалыг хүндэтгэе!   

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2747
0 эможи
keyboard_arrow_up