Зэвсэгт хүчнийхэн өвлийн спортоор өрсөлдөнө

2016 оны 1 сарын 06

Зэвсэгт хүчний тамирчдын дунд болдог өвлийн спортын олон төрөлт тэмцээн энэ сарын 11-17-нд болно. Одоогоор тамирчид Зэвсэгт хүчний цанын бааздаа бэлтгэлээ базааж байгаа юм. Тэмцээнд оролцохоор Зэвсэгт хүчний 20 гаруй ангийн 300 гаруй тамирчин гранат шидэлт, буудлага, цанын гүйлтийн гэсэн төрлүүдээр тэмцээндээ бэлдэж байна.

Мөн нэмж оролцох анги байгууллага, тамирчдыг Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо нэгдсэн удирдлагаар ханган ажиллахаа мэдэгдсэн. Энэхүү тэмцээн нь жил бүрийн Зэвсэгт хүчний хэмжээнд зохиогддог бүх төрлийн тэмцээний салхийг хагалдгаараа онцлогтой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27467
0 эможи
keyboard_arrow_up