ШӨХТГ-ын орон тооны гишүүнээр Ц.Амарбаярыг томиллоо

2016 оны 1 сарын 06

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын орон тооны гишүүнээр Цэндбаярын Амарбаярыг томиллоо.

Ц.Амарбаяр нь “МХЭАХНҮХ”-ны удирдах зөвлөлийн гишүүнээр 2010 оноос хойш, ШӨХТГ-ын орон тооны бус гишүүнээр 2012 оноос хойш төр болон төрийн бус байгууллагад 15 жил үр бүтээлтэй ажиллаж байгаад хэрэглэгч олон түмний төлөө ажиллахаар 2016 оноос орон тооны гишүүнээр томилогдон ирсэн байна.

Тэрээр “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр 2”-ыг боловсруулахад гар бие оролцож,  “Хэрэглэгчийн хөдөлгөөн үүсэн байгуулагдсаны 25 жил”-ийн ойг тэмдэглэх ажлын хэсгийг ахлахаас гадна “МХЭАХНҮХ”-ны удирдах зөвлөлийн гишүүний хувьд шинэ тутам үүсэн байгуулагдаж буй салбар нийгэмлэгүүдийг удирдлага арга зүйгээр хангаж ажиллаж байгаа туршлагатай юм байна гэж ШӨХТГ-аас мэдээллээ.     

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27463
0 эможи
keyboard_arrow_up