Монголд хоёр төрлийн худалдан авагч байдаг, та аль нь вэ?

2016 оны 1 сарын 05

Та компьютерын цаанаас хэдхэн товч дараад хүссэн бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авдаг гэдгийг мэдэх үү? Өнгөрсөн 20 жилийн хугацаанд хэрэв хэрэглэгч интернет сүлжээнд холбогдсон л бол дэлхийн хаанаас ч, өдрийн аль ч цагт хүссэн бүтээгдэхүүнээ худалдан авч болдог болжээ.

Худалдан авагчдын дунд түгээмэл буруу ойлголт байдаг нь “Үл итгэл” аж

Өнөөдөр Монголд хоёр төрлийн худалдан авагч байна. Нэг нь хувцсаа өмсөөд дэлгүүр гарч, замын түгжрэлд удаан зогсож, дэлгүүртээ очоод бараагаа аваад буцаад замын түгжрэлд зогссоор байгаад гэртээ харьдаг худалдан авагчид.

Нөгөө нь компьютерынхоо цаанаас хэдхэн товч дараад хүссэн бараагаа худалдан авдаг хэрэглэгчид. Энэ төрлийн хэрэглэгчид цаг хугацаа болон мөнгөө хэмнэдэг.

Интернет худалдааны хамгийн том давуу тал нь аливаа бараа, бүтээгдэхүүний үнэ дэлгүүрт байгаагаас хямд байдаг явдал юм. Учир нь компьютерийн дэлгэц дээр гарч ирж байгаа бүтээгдэхүүн лангууны түрээс, цахилгааны төлбөр, үйл ажиллагааны бусад зардал зэргийг хэмнэх боломжтой байдаг.

Түүнчлэн худалдагч, нярав, касс зэрэг ажиллах хүчийг хэмнэж нэгж бүтээгдэхүүнд нэмэгдэх зардлыг бууруулдаг. Гэхдээ цахим худалдаа зөвхөн энэ талаараа давуу биш билээ. Та алтнаас үнэтэй цаг хугацааг хэмнэх боломжтой. Хүссэн бараагаа авахын тулд та заавал дэлгүүрт очиж өөрийн биеэр үзэх шаардлагагүй болсон.

Харин оронд нь ажил дээрээ, гэртээ байхдаа 24 цагийн турш ажилладаг интернэт дэлгүүрээр ороод, бүтээгдэхүүнтэйгээ танилцаад, захиалаад, хүлээхэд л хангалттай. Энэ хугацаанд та илүү чухал зүйлсээ хийж байж болно. Ингээд таны захиалсан бараа өөрөө хүрээд ирэх юм.

Сүүлийн үед хүн болгон онлайнаар бараа бүтээгдэхүүн зарж заримдаа таны хүссэн бараа ирэхгүй, эсвэл “өөр” бараа ирэх тохиолдол гарч байгаа нь энэхүү үл итгэлийг улам лавшруулж байгаа юм. Харин та үүнээс сэргийлэхийн тулд тухайн вэб сайтын цаана байгаа хувь хүн, аж ахуйн нэгжийг судалж байж бараа захиалах нь таныг эрсдэлээс хамгаалах юм.

Жишээ нь: БСБ сүлжээ дэлгүүрийн эрхлэн ажиллуулдаг BSB.mn-ээс бараа, бүтээгдэхүүн худалдан авагчдад “Онлайн хэмнэлт”-ийг санал болгожээ. Бүтэн жилийн турш технологийн салбарт хэрэглэгчдийн анхаарлыг татаж байгаа Apple Watch-ын 38 мм хэмжээтэй хар өнгийн спорт загвар гэхэд салбар дэлгүүр дээрх үнээс 40,000 төгрөгөөр хямд учир та цагаа бас мөнгөө хэмнэж байгаа хэрэг юм. Харин худалдан авагчдын дунд түгээмэл буруу ойлголт байдаг нь “Үл итгэл” аж.

Үнэхээр худалдан авалт амжилттай болох эсэх, дараа нь яаж авах гэх мэтээр эргэлзэх нь бий. Харин нэг зүйлийг сануулахад хэрвээ та бэлэн бусаар гүйлгээ хийх үйлчилгээ ашигладаг бол энэ мэт зүйлст битгий санаа зовоорой.

Ийм худалдааны сайтын цаана энгийн хэрэглэгчид бидний мэдэхгүй  маш олон технологийн дэвшил байдаг.

Тиймээс та дараах таван алхмыг эргэлзэлгүйгээр хийхэд л таны хүссэн бараа гэрт тань ирнэ:

#1 BSB.mn сайт руу нэвтэрч бүртгүүлэх

#2 Та ямар төрлийн бараа, бүтээгдэхүүн авах гэж байгаагаа хайж олно

#3 Сонирхож буй барааныхаа тухай дэлгэрэнгүй мэдээллийг үзээд ижил төрлийн бусад бараатай харьцуулж үзэх боломжтой

#4 Таалагдсан бараагаа сагсандаа хийж, төлбөрөө төлөх /Төлбөрийг виза картаар, мост монигоор, дансаар бэлнээр гэх мэт төлбөрийн хэрэгслээс өөрт хамгийн тохиромжтойг сонгох боломжтой/

#5 Одоо захиалсан бараа танай гэрийн үүдэнд ирэхийг “тэвчээртэйгээр” хүлээх л үлдлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27429
0 эможи
keyboard_arrow_up