Хүүхэд, залуучуудын амралтын цогцолбор төв байгуулна

Засгийн газар 2016 оны эхний хуралдаанаа хийж, 30 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсний дотор “Хүүхэд залуучуудын чөлөөт цагийн төв” байгуулах төслийг концессоор хэрэгжүүлэхээр тогтжээ.
Тодруулбал, “Хүүхэд залуучуудын чөлөөт цагийн төв”-ийг дэлхийн жишигтэй нийцүүлэн хоккей, уран гулгалт, кёрлинг, тэшүүр, шорт трек, гүйлтийн тэшүүр гэсэн өвлийн олимпийн төрөлд багтдаг спортын секц дугуйлан хичээллэх, тэмцээн уралдаан явуулах, нийтийн чөлөөт гулгалт хийх боломжтой, жилийн дөрвөн улиралд ажилладаг, мөсөн гулгуурын талбай бүхий амралт, чөлөөт цагийн цогцолбор төв байгуулахаар төлөвлөж байгаа аж.
Энэ төслийг концессын зураг төсөл боловсруулах, барих, шилжүүлэх төрлөөр хийж гүйцэтгэхээр Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад нэмэхээр тогтлоо хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.









