Украинд сурч, ажиллаж буй иргэдийн анхааралд
Украинд үүсээд буй нөхцөл байдал улам бүр хурцдаж олон хүний амь үрэгдэж байгаатай холбогдуулан тус улсад сурч, ажиллаж буй манай иргэд туйлын сонор сэрэмжтэй байж, онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг сэрэмжлүүлж байна. Монгол Улсаас Киевт суугаа Консулын төлөөлөгч монгол оюутнууд суралцаж буй Украины их дээд сургуулийн удирдлага болон монгол оюутнуудын ахлагч нартай байнга холбоотой ажиллаж байгаа бөгөөд тухайн их дээд сургуулиуд хуварийнхаа дагуу хичээл, үйл ажиллагаагаа явуулж байна. Монгол оюутнууд эх орондоо явах асуудал чөлөөтэй хэдий ч нутаг буцах тохиолдолд сургуулийнхаа захиргаанд заавал энэ тухайгаа мэдэгдэх ёстойг анхааруулсан болно.
Одоогоор тус улсад 200 гаруй монгол иргэд ажиллаж амьдарч буйгаас 150 орчим оюутнууд байна.
Шаардлагатай тохиолдолд Монгол Улсаас Киевт суугаа Консулын төлөөлөгч Х.Болдхуягтай + 380672091071, +380933879037 дугаарын утсаар эсвэл consulmo@nbi.com.ua, h0rl00_b@yahoo.com цахим шуудангаар холбогдоно уу. Консулын төлөөлөгчийн хаяг: ул.Желябова,8/4, офис: 613 г. Киев, Украина 03680 болно. Мөн Харьков хотын их, дээд сургуульд суралцаж байгаа монгол оюутны асуудлын талаар тодоруулах зуйлс байвал, Оюутны холбооны тэргуун Гангаатай холбоо барих утас: +38091 9398919. Донецк хотын монгол оюутаны ахлагч Дарханмөнх - +38099 5314329, Днепропетровск хотын монгол оюутны ахлагч Жамсранжав +38093 5200984 утсаар тус тус холбоо барьж болно.