Ц.Баярсайхан заан 11 жилийн ял сонслоо
2016 оны 1 сарын 05

Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс улсын заан Ц.Баярсайханд холбогдох хэргийг өчигдөр хэлэлцжээ. Түүнд Эрүүгийн хуулийн 148.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн бусдын эд хөрөнгийг хууран мэхлэх замаар залилсан хэмээн буруутгаж чанга дэглэмтэй хорих ангид 11 жил хорих ял оноож, хоёр сая төгрөгийн эд хөрөнгийг хураах шийдвэр гаргажээ.
Ц.Баярсайхан заан ийнхүү анхан шатны шүүхээс 11 жилийн хорих ял сонссон ч дараагийн шатны шүүхэд давж заалдана гэдгээ мэдэгджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









27406
0 эможи