С.Мэндсайханыг Бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргаар томилжээ
2016 оны 1 сарын 05

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэд хэдэн томилгоонууд хийгдсэн юм. Тодруулбал, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Үндэсний статистикийн хороог нэгтгэсэн Бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргаар С.Мэндсайханыг томилжээ. Харин орлогч даргаар нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын дарга Ц.Пүрэвдоржийг томилсон байна.
С.Мэндсайхан нь өмнө нь Үндэсний статистикийн хороон даргын үүрэгт албыг хашиж байсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









27393
0 эможи