АСЕМ-ийн зочдод үйлчлэх хүмүүст мэдээлэл өгнө

2016 оны 3 сарын 16

АСЕМ-ийн зочдод үйлчлэх зочид буудлуудад ажиллах хүмүүсийг бүртгэж эхэлжээ. Хөдөлмөрийн яам АСЕМ-ийн ажлын хэсэгтэй байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн дагуу 44 зочид буудалд хүмүүсийг ажиллуулахаар болсон юм.

Энэ дагуу 3200 хүнийг бүртгэж сургалтад хамруулах аж.

Хөдөлмөрийн яамны харьяа ХЭҮМСҮТ-ийн захирал С.Чойноров өнөөдөр иргэдэд мэдээлэл өгөхөөр 11:00-12:00 цагийн хооронд "Корпрайт" зочид буудалд ажиллах юм.

Тиймээс АСЕМ-ийн зочдод үйлчлэх сонирхолтой хүмүүс энэ үеэр очиж мэдээлэл авах бүрэн боломжтой юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27390
0 эможи
keyboard_arrow_up