Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлье
2014 он гарсаар нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд Чингэлтэй дүүрэгт 17 удаа, Баянзүрх дүүрэгт 86 удаа, Баянгол дүүрэгт 98 удаа, Сүхбаатар дүүрэгт 54 удаа, Сонгинохайрхан дүүрэгт 42 удаа, Хан-Уул дүүрэгт 15 удаа, Налайх дүүрэгт 15 удаа нийт 327 удаагийн хог хаягдал болон хогийн цэг шатсан дуудлага ирсэн байна. Иймд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд “Хог хаягдлын тухай” хуулийн 8, 9 дүгээр зүйлийг хэрэгжүүлэн ил задгай хог шатаахгүй байхыг анхааруулж байна. Дээрхи гарсан түймрүүд нь иргэд цэвэр агаарт салхилах нэрийдлээр ногоон бүсэд зугаалан ил гал гаргах, тамхи татах, айлууд уулын эгц өндөрлөг газарт бууснаар ил задгай үнс нурам асгах, хог шатаах, хараа хяналтгүй бага насны хүүхэд ууланд тэнүүлчлэх зэргээс үүдэлтэй гарч байна. Цаашид оюутан сурагчдын төгсөлт болж байгаатай холбогдуулан Их дээд сургууль, коллеж, ерөнхий боловсролын сургуулиудын удирдлагуудад түймрээс урьдчилан сэргийлэх ногоон бүсэд төгсөлтийн арга хэмжээг зохион байгуулахгүй байх тухай шаардлага хүргүүлэх, Туул голын гольдрол дагуу отоглон амьдрах тэнэмэл иргэдийг нүүлгэх, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах зэрэг арга хэмжээнийг холбогдох байгууллага, хороодтой хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байна.