Гурван хүүхэд зам тээврийн осолд өртжээ

2016 оны 1 сарын 04

     Өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар 494 дуудлага, мэдээлэл хүлээн авчээ. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч нэг, явган зорчигч тав, зам тээврийн осолд гурван хүүхэд өртсөн байна. Үүнээс сургуулийн өмнөх насны хоёр, сургуулийн насны нэг хүүхэд осолд өртжээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 120 жолоочийг журамласан байна.

Тухайлбал: СБД-ийн нутаг 32-ын уулзварт H.Avante XD  маркийн авто машины жолооч Б нь Т.Prius  маркийн Э, Т.Prius  маркийн Б жолоочтой авто машинуудтай мөргөлдөж зорчигч 4 хүн гэмтсэн.

СХД-ийн нутаг Баянхошууны зам, Хилчин хотхоны зүүн замд H.Elantra  маркийн авто машины жолооч М нь явган зорчигч 31 настай эрэгтэй М-ийг мөргөж гэмтээсэн. Явган зорчигч М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн  буюу биеэ авч явах чадваргүй үедээ замын хөдөлгөөнд оролцсон байна.

 

           Эх сурвалж: www.polit.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27341
0 эможи
keyboard_arrow_up