Г.Гантуяа шилдэг, залуу эрдэмтнээр шалгарав
2015 оны 12 сарын 31

2015 оны “ШИЛДЭГ ЗАЛУУ ЭРДЭМТЭН”-ээр Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн урьдчилан мэдээлэх төвийн инженер, доктор (Ph.D) Г. Гантуяа шалгарчээ.
Монголын Залуу Эрдэмтдийн Холбооны хүндэт гишүүн, БСШУ-ны сайд Л. Гантөмөрийн санаачлагаар энэхүү шагналыг дагалдуулан таван сая төгрөгийн мөнгөн шагнал олгож байхаар болсон. Мөнгөн шагналыг өнөөдөр 11.40 цагаас БСШУЯ-д гардуулах юм байна.
“ШИЛДЭГ ЗАЛУУ ЭРДЭМТЭН”-ээр шалгарсан Г.Гантуяа нь ОХУ-ын Ус цаг уурын Улсын их Сургуулийг 2002-2006 онд бакалавр, мөн тус сургуулийг 2006-2008 онд Магистрын зэрэгтэй төгссөн, 2010-2015 онд Сөүлийн Үндэсний их сургуульд докторын зэргээ амжилттай хамгаалсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









27327
0 эможи