Налайхын бичил уурхайд шороонд дарагдсан иргэдийг аварчээ

2015 оны 12 сарын 31

Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хороон дахь эдэлбэр газарт үйл ажиллагаа явуулдаг иргэн Х-н бичил уурхайн гүнд гурван иргэн шороонд дарагдсан байсныг Онцгой байдлын ерөнхий газрын албан хаагчид аварчээ.

Тодруулбал, ослын дуудлагыг арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн 01:03 цагт хүлээн авч ОБЕГ-ын харъяа Уул уурхайн аврах ангийн 13 алба хаагч хоёр техник хэрэгсэлтэйгээр ажилласан байна.

Улмаар иргэн Н /37 настай, эрэгтэй/, М /23 настай, эрэгтэй/ нарын цээж, гар, хөл хэсэг гэмтсэн байсныг уурхайн гүнээс эсэн мэнд гаргаж эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Иргэн Б /22 настай, эрэгтэй/-г гаргахаар аврах ажиллагааг зохион байгуулж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27323
0 эможи
keyboard_arrow_up