Хаягдлаар хийсэн шинэ жилийн гацуур

Хятадын Чунцин хотноо өвөрмөц шинэ жилийн гацуур босгожээ. Энэ модыг хаягдал нийлмэл эд бүхий лонхоор урласан аж. Ингэхдээ 10 мянга гаруй лонх ашигласан талаар “China News” мэдээлэв. Модны өндөр 30 метр, босгоход 37 хоног зарцуулсан гэнэ.
Нэр нь үл мэдэгдэх нэгэн компани энэ гацуурыг захиалсан бөгөөд ундаа үйлдвэрлэдэг аж. Тэд хүрээлэн байгаа орчныг хамгаалах нь чухал гэсэн санааг агуулж ийм мод босгосон байна.
2013 онд Боливид мөн ийм 15 метр өндөр гацуур босгож байсан гэнэ. Мөн ийм нийлмэл эдээр хийсэн лонх бүхий модыг Литвад 32 мянган лонхоор бүтээж байсан аж.
Харин саяхан Энэтхэгт зул сарын баярын гацуурыг 4030 хүн бүрдүүлсэн учир хүнээр бүрдсэн хамгийн том гацуур хэмээн Гиннесийн дээд амжилтын номонд бүртгэгдээд байна. Өдийг хүртэл Гондураст 2014 онд 2945 хүний бүрдүүлсэн гацуур дээд амжилт болж байсан юм.









