Хэвлэх үйлдвэрийн барилгын өмчлөх эрхийг “Таван богд трейд” ХХК-д шилжүүллээ

2015 оны 12 сарын 31

Нийслэлийн Өмч хувьчлах комиссын тав дахь удаагийн хуралдаан өнөөдөр болж, Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Улаанбаатар сонин”-ы хэвлэх үйлдвэрийн барилгын “Өмчлөгчийн эрх”-ийг “Таван богд трейд” ХХК-д шилжүүлжээ.

Хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн тав дахь заалт, Худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлсэн Монгол Улсын иргэн З.Пүрэв-Очир, “Эко тунамал” ХХК, “Таван богд трейд” ХХК-иудад “Өмчлөгчийн эрхийн гэрчилгээ” олгосон юм.

Тодруулбал,

  • Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төв”-ийн барилгын “Өмчлөгчийн эрх”-ийг иргэн З.Пүрэв-Очирт,
  • Баянгол дүүргийн 17 дугаар хорооны “Өрхийн эрүүл мэндийн төв”-ийн хуучин барилгын “Өмчлөгчийн эрх”-ийг “Эко тунамал” ХХК-д өмчлөх эрхийг шилжүүллээ гэж Нийслэлийн Өмчийн харилцааны газраас мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27314
0 эможи
keyboard_arrow_up