Шинэ зууны багшийн чадамжийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж байна
21-р зууны багш сурагчдаа сурган хүмүүжүүлэхдээ сурах бичгийг шүтэх биш, үйл ажиллагааг нь илүү анхаарах, сургалтыг амьдралтай холбон заах, багш нар өөр дээрээ биш суралцагч дээрээ түшиглэн хичээлээ заах арга барилыг хэрэглэх нь илүү их үр дүнг үзүүлнэ гэдэг нь дэлхий нийтийн чиг хандлага болоод байна. Тиймээс сүүлийн үеийн чиг хандлагаас суралцаж, туршлага судлахын тулд “Шинэ зууны багшийн чадамж” сэдэвт ОУ-ын эрдэм шинжилгээний хурлыг монгол улсад 9 дэхь жилдээ зохион байгуулж байна.
Энэ жилийн хурлын гол онцлог багш боловсролын шинэчлэлтэй холбогдуулж багшийн чадамжид сууриласан багш боловсролын шинэчлэлийг эрчимжүүлэхэд чиглэгдэж байгаа юм. Энэхүү эрдэм шинжилгээний хурлаар боловсролын сургалтын шиэнчлэлэийг хэрхэн хийх болон багшийн заах арга зүйг хэрхэн яаж суралцагчруу хандуулах уу, гэсэн хэд хэдэн асуудлуудын хүрээнд 40-өөд илтгэл тавигдаж, 2 өдрийн турш хэлэлцэгдэх юм байна.