Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарт Хэн, Юу хэлэв?

2014 оны 5 сарын 09

Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлсэн тухай танд хүргэж байна.     

 

   МТШХХГ дарга Ц. Жадамбаа 

Broadband буюу телевизийн салбарыг олон улсын жишигт хүргэх боломж нь бүрдэж байгаагийн илрэл

 Тэгэхээр монгол улс 2014-07-31 –нд энэ тоон системд шилжинэ. Энэ төслийн ажил процедурын дагуу сайн үргэлжилж байна. Энэ бол манай салбарын 4 дэх бодлогын том зорилт Broadband буюу телевизийн салбарыг олон улсын жишигт хүргэх боломж нь бүрдэж байгаагийн илрэл. 

 

     МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат:

                           “Цахим Монгол” хөтөлбөрөө үрэгжлүүлэхийн төлөө би үхэн үхтлээ ажиллана гэж бодож байгаа.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг бид гурав Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрыг бий болгосон. Өнөөдөр танай сайт өдий дайтай байгаа бол бид нарын оролцоо байгаа л гэж ойлгож байгаа. Яагаад гэхээр бид нар энэ ажлыг авахад Монголын интернэтийн хэрэглээ 45MB байсан. Өнөөдөр хэд байгаа билээ. Үнэ нь гэхэд 1MB нь 2800 ам.доллар байсан. Тэрийг бид нар гега руу оруулж байлаа. Үнийг нь 150 ам.доллар болгож байлаа. Компьютер 1800 ам.доллар байхад бид нар 250 ам.доллар болгоод компьютер зардаг хүмүүсийн гол үзэн ядагч бай нь болчихсон явлаа шүү дээ. Монголын ард түмэн юу хийсэн бэ гэдгийг бүгд мэдэж байгаа. Бүх сум, суурин газар үүрэн телефонтой болсон. Бүх сум шилэн кабельд холбогдсон. 

 - Ерөнхийлөгчийн санаачилсан бодлогыг дэмжиж байгаа. Нөгөө талаар энэ бол “Цахим Монгол” маань үргэлжлээд яваад байгаа шүү дээ. “Цахим Монгол” хөтөлбөрөө үрэгжлүүлэхийн төлөө би үхэн үхтлээ ажиллана гэж бодож байгаа.

 

Юнител ХХК Тэргүүн дэд захирал Г.Болд:

      Аль ч оператор компани гарч ирэхэд хэрэглэгчийн тоо буураагүй. Харин хэрэглэгч өсөн нэмэгдэж байдаг онцлогтой салбар. 

 - Олон нийтийн сүлжээг талархан хүлээн авдагч өөрийн нэрээг жиргэдэггүй, зөвхөн уншигчийн үүрэг л гүйцэтгэдэг. Учир нь “Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дандаа хар бараан мэдээллээр дүүрч байна. Энэ сөрөг мэдээллээс мэдлэг болгох зүйл нь ховор. Энэ хар бараан мэдээлэл нь үнэрээр бол өмхий үнэрээр утаж байгаатай адил байна. Хүний бодол, тархийг тийм үнэрээр байнга утаад байхаар ямар сайн байх вэ. Энэ нь эргээд олон нийтийн сүлжээнд харагддаг” гэсэн байна.

 - Үүрэн холбооны салбарт л ярихад нэг оператортай байх, хоёр, гурав, дөрвөн оператор өрсөлдөхөд хэрэглэгч энэ бүгдээс юу хожив гэдэг нь чухал. Аль ч оператор компани гарч ирэхэд хэрэглэгчийн тоо буураагүй. Харин хэрэглэгч өсөн нэмэгдэж байдаг онцлогтой салбар. 

Монгол шуудан ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батсайхан

 

Монголын шууданчид бид орчин үеийн 93 жил биш бид бол 779 жилийхээ ойг тэмдэглэж байна гэж хэлэхэд илүүдэхгүй болов уу.

 

Монгол улсын Их Эзэн Чингис хааныг маань THE MAN OF THE MILLENUM буюу Мянганы хүн хэмээн Washington Post сониноос тодорхойлсон. Ийнхүү тодохойлсон гол үндэслэл нь өнөөдрийн мэдээллийн технологи буюу интернетийн сүлжээг анх үүсгэн байгуулсан гэсэн үндэслэлээр энэ гавъяа шагналыг нь өгсөн байдаг. 1235 онд Чингис хааны хүү Өгөөдэй шуудангийн сүлжээ буюу өртөө гэдгийг байгуулсан. Энүүгээрээ монголын шууданчид бид орчин үеийн 93 жил биш бид бол 779 жилийхээ ойг тэмдэглэж байна гэж хэлэхэд илүүдэхгүй болов уу. 

 

 

1966-1989 оны Холбооны яамны 1-р орлогч сайд асан Д.Гарам-Очир:

Бүх аймгийн төв, бүх сумын төвүүдийг холбооны барилгатай болгосон

Тэгэхээр холбоог хөгжүүлэхэд юуны өмнө барилга байшин их чухал байсан. Тэгэхлээр энэ хугацаанд шийдсэн нэг том асуудал бол бүх аймгийн төв, бүх сумын төвүүдийг холбооны барилгатай болгосон. Болгох болгохдоо тэр үеийн холбооны тоног төхөөрөмжийн овор хэмжээнээс болоод том хэмжээний бариллагууд байх шаардлагатай болсон. 2-3 давхар сайхан бариллагууд ингэж шийдэгдсэн явал нь цаашид улмаар тэнд тоног төхөөрөмж тавьж, холбооны хэрэгслийг өргөтгөхөд их чухал хувь нэмэр үзүүлсэн. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2730
0 эможи
keyboard_arrow_up