НҮБ ирэх 2 жилийн төсвөө баталлаа

2015 оны 12 сарын 28

Энэ 7 хоногт Ерөнхий ассамблей НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Муны санал болгосон төсвийг хэлэлцэж Ерөнхий нарийн бичгийн даргын хэлснээр, ирэх 2 жилийн төсөв өмнөх 2014-2015 оны төсвөөс 1,6% буюу 90,8 сая доллараар бага, гэхдээ Ерөнхий ассамблейгээс санал болгосон төсвөөс 0,2% буюу 10,2 сая доллараар их хэмжээтэй батлагдсан байна.

 

Пан Ги Муны онцолсноор, 5,8 тэрбумын 1,12 тэрбум нь НҮБ-аас зохион байгуулахаар төлөвлөсөн улс төрийн тусгай ажилд зарцуулагдах юм байна. Мөн төсөв нь өмнөх жилүүдийнхээс танагдсаныг харгалзан, НҮБ зардлаа хэмнэх зорилгоор НҮБ-ын нарийн бичгийн дарга нарын газар гэх нүсэр бүтэцтэй газрын 56 албан тушаалыг цомхотгохоор болсон байна. Пан Ги Муны НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга байх хугацаа 2016 оны 12-р сарын 31-нд дуусна, иймээс 2 жилийн төсөв шинэ ерөнхий нарийн бичгийн даргад шилжин ирэх юм байна. НҮБ-ын төсөвт энхийг сахиулах үйл ажиллагааны зардал ороогүй, энэ зардлыг гишүүн орнуудаас тусад нь цуглуулж авдаг юм. НҮБ-ын төсөв гишүүн орнуудын хандиваар бүрддэг. Улс орон болгоны хандивын хэмжээг Ерөнхий ассамблейгээс баталсан томьёогоор тооцож, энд тухайн орны дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ, нэг хүнд оногдох бүтээгдэхүүний хэмжээ, тухайн орны гадаад өр хэд байгаа зэргийг харгалзан үздэг зарчимтай юм. Одоогийн байдлаар АНУ НҮБ-ын гол хандивлагч хэвээр байна. Тус улсын хандив НҮБ-ын төсвийн 22 хувийг дангаар бүрдүүлж байгаа, харин Япон улс 9,68 хувийг санхүүжүүлснээр Америкийн дараа удаалж, Хятад 7,92 хувиар 3-р байрт орсон байна. Үүнээс гадна Герман, Франц, Их Британи, Бразил, Орос, Канад зэрэг улс НҮБ-ын төсөвт хандивлагч орнуудын тэргүүн эгнээнд бичигдэж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27273
0 эможи
keyboard_arrow_up