Үндсэн хуулийн Цэцийг “намын зарц” болгож хувиргалаа

2015 оны 12 сарын 25

УИХ Үндсэн хуулийн Цэцийн есөн гишүүний долоог нь сольж өөрийн хүнээ тавьж байна. Ийнхүү Үндсэн хуулийн шүүх улс төрийн намын Хянан шалгах хороо боллоо. Аль ч улсын Үндсэн хуулийн шүүхийн шүүгчийн нас хамгийн залуу нь л гэхэд 60 настай байдаг. Манайд бол тэтгэвэрт нь “хөөгөөд” ч хамаагүй гаргадаг тэр нас л даа. Төр засаг дураараа дургихад урдуур нь хөндөлсдөг байгууллага байлгах хэрэггүй учир Үндсэн хуулийн Цэцийн бүрэлдэхүүнийг ийнхүү сольж байна.

Өнөөх ардчилал маань хамгаалах газаргүй болж, нэг хүний дарангуйлал тогтох зам нь шулуудав. Монголын эдийн засгийг өеөдүүлэх гол хүчин зүйл нь банкны мөнгө хүүлэх дарангуйлал. Үүнээс ард түмнээ хамгаалсан Үндсэн хуулийн Цэц өөрөө улс төрийн халдлагад өртөж байна. Банкны барьцаанд тавьсан газраас өөр хүнд шилжүүлэх, түрээслүүлэхэд газар нь барьцаанд хэвээрээ л байдаг учир банк хохирдоггүй юм. Иргэний хуульд итгэдэг хүн бүхэн үүнийг ойлгоно.

Банкууд иргэний газрыг өөрт нь мэдэгдэлгүй өөрийн мэдэлд авч, Хятадын банкнаас зээлж байгаа мөнгөний барьцаа болгожээ. Монгол, Хятадын бизнес эрхлэгчдийн форумын үеэр Монголын банкуудын холбооны ерөнхийлөгч О.Орхон Хятадын банкнаас мөнгө зээлэх санамж бичигт гарын үсэг зурав. Монголын банкууд өөрөө найман хувийн хүүтэй зээл өгөх эх үүсвэр байхгүй тул Иргэн таны газар Хятадын банкны барьцаанд очлоо.

Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээс өмнө, 2015 оны 11 дүгээр сард л гэхэд Монголын арилжааны банкуудаас олгосон зээл өмнөх оны мөн үеийнхээс 14.9 хувиар буурсан нь банкууд өөрсдөө энэ зээлийг олгож чадахаа больж байгааг харуулж байна. Ипотекийн зээлийн үлдэгдэл 2013 оны гуравдугаар сард дөрвөн их наядад хүрч байсан бол 2015 оны гуравдугаар сараас 500 тэрбумаас хэтрэхгүй байна. Найман хувийн зээл олгох асуудал иргэдэд чухал байгааг ашиглан Үндсэн хуулийн Цэц уг зээлийг олгоход саадтай шийдвэр гаргасан мэтээр гуйвуулан тайлбарлаж байгаагийн цаана банкууд эрсдлээ бодож байна гэж шалтаглан зээлээ хааж иргэдийн барьцаа хөрөнгийг өөрийн болгодог хязгааргүй эрх мэдлээ хязгаарлуулсандаа бухимдаад буйг ард түмэн ялгаж салгаж ойлгоно биз ээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27258
0 эможи
keyboard_arrow_up