БАЯРТ МЭДЭЭ: Мисс Н.Ану Гурван улсын миссийн титмийг тэргүүндээ заллаа
Энэ сарын 24-н буюу өчигдөр орой Хятад, Орос, Монголын гоо бүсгүйн олон улсын 12 дугаар тэмцээний эцсийн шатны шалгаруулалт Манжуур хотноо болж өндөрлөлөө.
Уг тэмцээнийг ӨМӨЗО-ны засгийн газар, Оросын Ар байгалийн хязгаарын районы захиргаа, Монгол улсын Дорнод аймгийн захиргаа хамтран зохион байгуулсан. Тэмцээний эцсийн шалгаруулалтанд оролцсон бүсгүйчүүд үндэсний хувцас, усны хувцастай үзүүлбэр болон үдшийн гоёлын даашинзтай үзүүлбэрээр өрсөлдсөн.
Уг тэмцээнд гурван улсын 58 гоо бүсгүй оролцсон бөгөөд Хятадын гоо бүсгүй Хуан Шяолин бүхнээс тод гялалзаж, тэргүүн титмийн эзнээр тодорлоо. Дэлхийн мисс шалгаруулах 65 дахь тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон манай мисс Н.Ану харин дэд байрт шалгарч, Гурван улсын миссийн титмийг тэргүүнд залсан юм. Харин гуравдугаар байрт Оросын гоо бүсгүй шалгарчээ.
Дашрамд сонирхуулахад, энэ удаагийн тэмцээнд оролцсон 16-22 насны гоо бүсгүйчүүдийн 29 нь Орос, 15 нь Хятад, 14 нь Монгол улсын иргэн байжээ. Хятадын 15 гоо бүсгүй Харбин, Ханжөү, Наньжин, Чэндү зэрэг таван бүсийн урьдчилсан тэмцээнээс шалгарч ирсэн байна. Харин Монголын гоо бүсгүйчүүдийн олонх нь Улаанбаатар хотоос, Оросын гоо бүсгүйчүүд 11 бүс нутгаас хүрэлцэн ирж оролцжээ.









