Сэрэмжлүүлэг: 20 гаруй насны эмэгтэй фэйсбүүкээр дамжуулан олон хүн залилжээ

2015 оны 12 сарын 25

Өөрийгөө Эгшиглэн хэмээн танилцуулсан 20 гаруй насны эмэгтэй цахим хуудсанд хуурамч хаяг нээж, олон хүнийг залилсан хэргийг цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж эхэлжээ.

Сэжигтэн этгээд нь фэйсбүүкээрээ дамжуулан бусдад өөрийгөө танилцуулахдаа “АНУ-д сурч байгаад ирсэн. Гэр бүлийнхэн нь бүгд гадаадад байдаг. Би өөрөө “Сүлд” телевизид ажилладаг, дуу дуулдаг, ая зохиодог” хэмээн худлаа хэлж фэйсбүүктээ тогтмол мэдээлэл оруулдаг байна. Тиймээс найзууд нь түүний хэлсэн бичсэн зүйлд нь итгэж бүр гэртээ урьж авчирдаг, мөн олон хоног хонуулж, сүүлдээ гэрийнхээ түлхүүрийг итгэж, өөрт нь үлдээдэг байжээ. Энэ мэтчилэн айлаар явж байгаад гэрээс нь эд зүйлс, үнэт эдлэлийг нь хулгайлаад алга болдог аж.

Ийм байдлаар залилуулсан нэгэн залуу өөрийнх нь ах дүү хамаатан садан гэсэн хүмүүсийн хаягийг нь олж очоод уулзахад өөртэй нь адилхан эд зүйлсээ түүнд залилуулж, алдсан гэх хүмүүс байжээ. Хохирогчид “Анхны уулзалтаар нүдэнд дулаахан хөөрхөн охин байсан. Гэтэл залилагч байжээ. Америкт дөрвөн жил ажилласан өндөр боловсролтой нэгэн мэт санагдаад итгэсэн” гэж ярьж, түүнчлэн дээрх “Сүлд” телевизээс асуухад “Тийм хүн ажилладаггүй” гэжээ.

Мөн амьд хөгжмийн хэд хэдэн газраар сураглахад мөн л “Мэдэхгүй, танихгүй” гэх хариултыг өгчээ. Түүнээс гадна олон утасны дугаараас хүмүүстэй холбогдсон байдаг бөгөөд дандаа хүний утас гуйж ярьсан байдгийг тогтоожээ. Найзалсан найзуудаасаа цүнх, гутал, куртек, нотебүүк, гар утас гээд өөрт хэрэгтэй бүх зүйлийг авдаг байжээ. Одоогоор дөрвөн хаягтай бөгөөд тэднийгээ байнга шинэчилж, залилсан хүмүүсээ устгаж блок хийдэг байжээ. Энэ мэтээр одоогийн байдлаар таван хүн залилуулсан байгаа ажээ.

Тиймээс фэйсбүүкийн хэрэглэгчид анхааралд, цахим гэмт хэргээс өөрсдийгөө хамгаалахыг анхааруулж байна. Магадгүй 20 орчим насны Эгшиглэн гэх эмэгтэй найзын хүсэлт явуулахыг үгүйсгэхгүй. Түүний хувьд хэд хэдэн нууц ID хаягтай тул сэрэмжтэй байгаарай. Уг эмэгтэй олон хүний сайхан сэтгэл уруу ус цацаж, эд хөрөнгийг залилсан үйлдлээс сэрэмжлүүлж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27246
0 эможи
keyboard_arrow_up