С.Зоригийн хэргийг нууцын өндөр зэрэглэлтэй шалгаж байна

2015 оны 12 сарын 25

Ардчилсан хөдөлгөөний удирдагч С.Зориг агсны гэргий Б.Булганыг цагдан хориод сар гаруй хугацаа өнгөрч байна. Түүнийг ямар хэргээр цагдан хорьсон нь тодорхойгүй ч С.Зоригийн хэргээр баривчилсан гэх таамаг олон нийтийн дунд бий.

Мөн эл хэрэгт холбогдуулан Орхон аймгийн харьяат хоёр иргэнийг саатуулсан гэгдэж буй. Ийнхүү С.Зориг агсны хэрэг олны анхааралд дахин ороод байгаа энэ үед түүний хэргийг илрүүлэх ажлын хэсгийнхэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ажлаа тайлагнасан гэх мэдээлэл байна.

Эх сурвалжийн мэдээлснээр С.Зориг агсны хэргийг илрүүлэх ажлын явц 65 хувьтай байгаа аж. Ажлын хэсгийнхэн хэргийн талаарх нотлох баримтыг цуглуулах, судалгааны ажилд гадны шинжээчид оролцуулж буй гэх. Мөн сэжигтнээр саатуулсан хүмүүсийн өмгөөллийн асуудал болон нууцын зэрэглэлийг өндөр түвшинд байлгах ёстойг анхааруулсан гэжээ.

Түүнчлэн Б.Булганыг баривчилсан асуудлаар ар гэрийнхэн нь өмгөөлөгч авсан хэдий ч нууцын зэрэглэлтэйд тооцож гарын үсэг зуруулж, өмгөөлөгчдөд нь өндөр шаардлага тавьсан гэнэ. Түүнчлэн өмгөөлөгч нь Б.Булганы биеийн байдал муу байгаа бөгөөд үйлчлүүлэгчтэйгээ уулзах боломжгүй байна гэжээ.

Б.Булганыг цагдан хорьсонтой холбогдуулан ХЭҮК-оос хүний эрх зөрчигдөж байгаа талаар тайлан гаргасан аж. Гэвч тус газрыг шүүхийн шатанд яваа хэрэгт хөндлөнгөөс оролцохыг хориглосон байна.

Зарим эх сурвалж С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэг ахин сөхөгдөж буй энэ үед тухайн үед хэргийн газар дээрээс малгай нь олдсон гэдэг Хотын дарга Э.Бат-Үүлийг энэ хэрэгтэй холбоотой хэмээн мэдээлсэн. Харин эл мэдээлэл гарсан даруйд Э.Бат-Үүл дарга өөрийгөө гүтгэсэн хэмээж нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандахаа мэдэгдээд байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27242
0 эможи
keyboard_arrow_up